Замын-Үүд дэх Гаалийн байцаагч нарын эрээ цээргүй үйлдлийг АТГ зогсоож дийлэхгүй байна

Манайхан авлига авсан гээд л баахан хүнийг хориод байх юм.  Сүүүлийн үед авлига авсан гэж хардсан хүмүүсээр шоронгоо дүүргэх боллоо. Түүхэндээ анх удаа хоёр Ерөнхий сайдаа хорьчихлоо. Шалтгаан нь ердөө л Оюутолгой гэх бүдэг бадаг ойлголт л бий. Авлигын хуулиар мөнгө авсан нь ч, өгсөн нь буруутан болж шийтгүүлдэг атал өгсөнийг нь байцаасан тохиолдол байхгүй. Гэтэл Замын-Үүд дэх Гааль, татварын ерөнхий газрын байцаагчдын хээл хахууль хэрээс хэтрээд байхад үүнийг яагаад анхааралдаа авахгүй байна вэ?

АТГ-ынхан 200 сая төгрөгөөс үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй 17 байцаагчийн үйлдлийг таслан зогсоож дийлэхгүй байна уу гэх асуудлыг хөндье.

Өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг Замын-Үүдийн боомтын гаалийн ажилтнууд хууль бусаар бараа нэвтрүүлэхэд туслах, бусдын барааг татвараас чөлөөлж өгдөг, эсвэл бусдыг албан тушаалаараа далайлган дарамталдаг ажилтай. Үүнийхээ хариуд хэдэн саяар нь халаасаа зузаалчихаад хээв нэг зогсдог.

АТГ-аас олон ч удаа уг нэр бүхий байцаагчдыг  үйлдэл дээр барьж, таслан зогсоож баривчлан саатуулах арга хэмжээг авсан байдаг аж.

Гэтэл өнөөдөр АТГ-ч байцаагчдыг хорьж дийлэхээ байсан бололтой. Авлигын эсрэг хуулийн 8.8.1 дэх хэсэгт  8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Энэ зүйл заалтыг зөрчсөөр байна.


32745697_2124532174253604_3857806373353947136_n Замын-Үүд дэх Гаалийн байцаагч нарын эрээ цээргүй үйлдлийг АТГ зогсоож дийлэхгүй байна

32540434_2124532244253597_7749261019448344576_n Замын-Үүд дэх Гаалийн байцаагч нарын эрээ цээргүй үйлдлийг АТГ зогсоож дийлэхгүй байна

Гаальд өдрийн ээлжинд таван байцаагч  гарлаа гэхэд нэг байцаагч дээр нь 150 машин бусдад нь 40-50 машин бичдэг байх жишээтэй. Жолооч нарын яриагаар бол нэг байцаагч өдөртөө бараг хоёр сая төгрөг халааслаад буудаг гэнэ.

Яг ийм байдлаар гаалийн бичигт хуурамч бүрдүүлэлт хийж их хэмжээний барааг хилээр нэвтрүүлсэн болохыг 2015 онд АТГ-аас мөн илрүүлж байсан удаатай.

 Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр найман байцаагчид 1-6, бусдад нь нэг жил зургаан сарын тэнсэн харгалзах ял оноох шийдвэрийг хэд хоног хэлэлцсний үр дүнд гаргасан.

Найман байцаагчаас тус бүр 1-3 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө хурааж авсан байдаг.  Тухайн үед дээрх байцаагчид өдөрт 50-100 сая төгрөгийг улсад оруулах бус өөрсдөө халаасладаг байсан талаар мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдагдаж байсан нь баримт нотолгоо нь ч бий.

Ингээд бодохоор хэдэн зуун саяар нь идсэн байцаагчид ганц хоёрхон жилийн ял авчихаад улсад учруулсан хохирлоо барагдуулсан мэт харагдаад үлддэг.  Удаа дараа гаргаж байгаа энэ үйлдлүүд тэднийг ажлаа хэр үнэн шударга хийж байгааг илчлэнэ.

Зарим иргэдийн дунд “Замын-Үүдийн гаалийн байцаагчаар ядаж гурван жил ажиллачих юмсан. Тэгвэл ч үлдсэн амьдралдаа мөнгөний гачигдалгүй амьдрана даа” гэж ам булаалдан ярих нэгэн ч бий.

Замын-Үүд Эрээний хооронд өдөрт 800-гаас доошгүй машин зорчдог гэсэн албан бус судалгаа бий. Үүнээс ачааны 100 гаруй машин нэвтэрдэг бол бусад нь “УАЗ-69” машин багтдаг байна.

 

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

  1. Онигоо гэх боловч үнэн ч байж мэдэх яриа:

    Замын-Үүпийн гаалийн даргын төрсөн өдөр нь болох гээд байцаагч нар ямар бэлэг авч өгөхөө ярилцаж гэнэ.
    – Байр авч өгөх үү?
    – Зөндөө байртай ш дээ.
    – Lexus 570 авч өгөх үү?
    – Тоохгүй.
    – Цул алтан гахай цутгуулж өгөх үү?
    – Гэрт нь алтан заан байдаг.
    – Тэгвэл өөрсдийнхөө оронд 1 өдөр ажиллуулах уу?
    – За больё, тэгж давраагаад яахав.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.