Инновацийн үзэсгэлэнд 70 гаруй байгууллага бүтээгдэхүүнээ танилцууллаа

БСШУСЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны Академи, ШУТСАН, МҮХАҮТ, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээг энэ сарын 7-13-ны хооронд зохион байгуулсан. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар “Монголын инновацийн 7 хоног”-ийн арга хэмжээний чухал хэсэг болох инновацийн үзэсгэлэнг 2 дахь жилдээ амжилттай удирдан зохион байгууллаа.

Энэ жилийн “Инновацийн үзэсгэлэн 2018” энэ сарын 11, 12-нд “Улаанбаатар Чуулга”-ын дотор болон гадна талбайд зохион байгуулагдаж үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн нийт 70 гаруй байгууллага 200 орчим бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд нээлттэй танилцуулсан юм. Үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар чуулга, Батлан Хамгаалахын их сургуулийн “Цэргийн хөгжмийн сургууль”-ийн үлээвэр найрал хөгжим, Соёл урлагийн их сургуулийн уран бүтээлчид тус бүр олны анхаарлыг татсан нийгэм, урлагийн инновацийн үзүүлбэр үзүүлсэн.

Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулахаар “Наад” бренд, 3 үгт хаягжилт, “Зоог” аппликейшн, “Аметрос” ХХК, “Дүйнхэр тэргүүн” ХХК, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС, МУИС, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, МУБИС, Гарааны компаниудаас иргэд, олон нийтэд үзүүлж буй үйлчилгээ, өөрсдийн инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулан илтгэл тавьсан.

Энэхүү үзэсгэлэнд оролцсон байгууллагуудын бүтээлүүдээс Инновацийн шилдэг үйлчилгээгээр “Гэрэгэ техноложис” ХХК-ын “Гэрэгэ киоск машин”, Инновацийн шилдэг бүтээгдэхүүнээр “Аргун” мультимедиа ХХК-ийн Augmented reality-ээр баяжуулсан сургалтын хэрэглэгдэхүүн, Инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр ХҮСТҮБ-ийн АРМОНО корпорацийн “Бөсгөсөн шохой” лагийн бохирдол, цэвэрлэх байгууламжын ачаалал бууруулах бүтээгдэхүүн тус тус шалгарч өргөмжлөл, цомоор шагналаа гэж нийслэлийн Инновацийн газраас мэдээллээ.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.