Ходоод цатгахгүй хоосон тоон статистик гаргаж байгаа нь хэнд ашигтай вэ?

Иргэдийн амьдрал нүдэн дээр өдрөөс өдөрт доройтож, амьжиргааны түвшин буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа энэ үед нэг өрхийн сарын дундаж цалин сая төгрөгт хүрсэн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа.  Уг тооцооллоор бол 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 13.4 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой төрх 29 хувь, 2.1 сая төгрөгөөс дээш  орлоготой өрх 7.9 мянга байгаа аж.  Мөн эдийн засгийн үзүүлэлт 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын нийгэм дэийн засгийн байдлыг дүн мэдээ.

Тус хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард энэ оны нэгдүгээр сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулахдаа иргэдийн дундаж цалин 950 мянган төгрөг гэх дүн мэдээг өгч байв. Үнэндээ төрийн албан хаагчдийн дундаж цалин 500-600 мянга, түүнээс доош цалинтай, хоногийн хоолгүй ч хонож байгаа иргэд олон бий. Төв талбай дээр цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан эмч, сувилагч нарын суулт өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бол тэдэнтэй бухимдсан багш нар ч нэмэгднэ гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Засгийн газарт цалингаа нэмэгдүүлэхийг шаардаад үр дүнд хүрээгүй багш нар арга ядахнаа салбарын сайддаа 2018-2019 оны хичээлийн жилийг эхлүүлэхгүй гэх мэдэгдэл өгч байна. Ийм байхад уул уурхай, олборлолтын салбарынхны цалинг бусадтай нь нэгтгэн ийм өндөр тоо гаргасан хоосон тоон статистикт хоногийн хоолоо аргацааж буй зарим иргэдийн ходоод цадахгүй л болов уу. Хэрэв энэ тоон үзүүлэлт бодит амьдрал дээр нийцдэг бол  БНСУ-руу хөгшин залуугүй тэмүүлсэн иргэд виз мэдүүлэхийн төлөө хонон өнжин дугаарлахгүй сан.

 

 


 

  • WordPress
  • Facebook

16 сэтгэгдэлтэй

  1. Ажлын байрныхаа чанарыг сайжруулах, тоог нэмэх монгол улсын иргэнийхээ цалин хөлсний үнэлгээг жаахан нэмэх шаардлагатай байна. Ялангуяа цалин нэмээд ирхээр гайгүй болно. Бас төр бодлоготойгоор ажлын байрыг сайн нэмэгдүүлэх хэрэгтэй… бас ажлын нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцаагаа сайжруулаад ирвэл гайгүй болно

    Хариулах
  2. Уул уурхай, барилга зам, санхүү аудит, автотээвэр, зэрэг санхүүгийн чадавхитай компаниуд эхлээд цалингаа нэмэхэд нээх компанид дарамт болоод байхгүй… Дараа нь хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын цалин нэмэгдэх боломжтой.

    Хариулах
  3. Өнөөдрийн энэ статистик мэдээллүүд 2 жилийн дараахь сонгуульд ялахад одоогийн эрх баригч намд хэрэгтэй болохоор аль болохоор өсөлттэй мэдээллүүд хэвлэл мэдээллээр байнга явуулахаас өөр аргагүй. Хэт улс төржөөд улс орны хөгжил бодитоор өсөж дээшилсэн юм байхгүй

    Хариулах
  4. Орлогын татвар, зээл, зээлийн шимтгэл, зээлийн эрсдэлийн даатгал, зээлийн хүү, ЭМДШ, НДШ, цахилгаан, халаалт, халуун хүйтэн усны төлбөр, хураамж, нүүрс, түлшний мод, хүнс, сургалтын төлбөр, TB, холбооны төлбөр . . . г.м зардлуудыг хасаад цалин хаанаа ч хүрдэггүй. зээлээс зээлийн хооронд амьдарч байна.

    Хариулах
  5. Саяхан бил үү ҮСХ-оос сардаа 145.000. төгрөгний орлоготой бол ядууд тооцохгүй гэж хээвнэгхэн бурах нь тэр үнэндээ ард иргэдээ тавлаж байх шиг ҮСХ- зүгээр л засгийн газарт таалагдах гэж тэр

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.