Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй гэв

Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавиад жил гаруй хугацааг тойрч буй. Хоёр ч удаагийн ажил хаялт зарласны үр дүнд эрх баригчид 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа нь тэдний бухимдлыг төрүүлжээ. Иймд сувилагч нартай нэгдэж маргаашнаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн байна.

УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг ирж уулзаад “Маргаашаас сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэсэн. Миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв. Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанааар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

 

12 thoughts on “Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхгүй гэв

  1. зочин 2018-05-15 14:35 at 14:35

    ажил хаях хэрэгтэй.УИХ гишүүн хэн ч гэлээ нэг авгай сая буруу гэж ярьж байна лээ.энэ янзаараа бол МАН ийг 2020 оны сонгуульд багш нар унагаах хэрэгтэй.гол салбарынхаа нийгмийн асуудлыг шийдэхгүй байж юун хөгжил.

    Хариулах
  2. Зочин 2018-05-15 14:41 at 14:41

    Багш нарын байж байгаа царай, хичээл зааж байгаа царай нь дэлхийн жишигт хүрээгүй байж дэлхийн түвшний цалин нэхэж тэнэгтээд байх юмаа . Хичээл заасан заагаагүй хоёрын хооронд цаг нөхцөөж байж цалин авдаг байж . . .

    Хариулах
    1. 1 2018-05-15 15:15 at 15:15

      тэр дэлхийн жишигт чинь нэг ангид хүүхдийн тоо 20 гаруйхан бдг юм.манайд бол 50-60.хар ухаанаар ч гэсэн бодоод үз дэлхийн жишигт хүрсэн хүн гуай

      Хариулах
  3. kkk 2018-05-15 14:47 at 14:47

    Багш нар эхлээд өөрсдөө ажлаа сайн хийх хэрэгтэй, юу ч хийхгүй, ямар ч шардлага хангахгүй байж юун цалин нэмэх вээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-15 15:22 at 15:22

      Цалин үнэндээ хэцүү байгаа шүү. Ирээдүйгээ бодож сайн багшаар хичээл заалгая гэвэл сурлага сайтай хүүхдүүдийг багш болох сонирхолтой болгох хэрэгтэй. Цалин муу байгаад байвал тааруу сурлагатангууд л багш болно. Тэр үед багш нарыг сайн ажлаа хий гээд цалинг нь нэмсэн ч нэмэргүй болно доо

      Хариулах
  4. Нэргүй 2018-05-15 14:59 at 14:59

    Одоо эд нарыг үүнийг нь далимдуулаад ажлаас нь халаад залуу боловсон хүчин, багш нараар сургуулиа сэлбэж боловсролын салбараа шинэчлэх хэрэгтэй. Үүнийг салбарын сайд Цогзолмаа гээч юм зоригтой хийгээч. Алийн болгон эд нар даам гарч дальчиганах юм. Өмнөх АН-н үёд нэг удаа ч цалингаа нэмүүльё гэж жагсах нь байтугай хэлээгүй биз дээ. Ингэж улс төр хийгээд байгаа юмнуудыг зайлуулах хэрэгтэй. Мэдлэг чадваргүй юмнуудыг зайлуулж шинэ багш нараар цус сэлбэх хэрэгтэй.

    Хариулах
  5. zochin 2018-05-15 15:17 at 15:17

    sain bagshid hamaagui nemee za daa bagsh nariin medleg chadbar her bdg yum bol dooo muuhan l yum shug ee tegeed boon tsalin neheed aan harin 1 angid zaadag bagshiig bas bodoltsoh heregtei bhaa

    Хариулах
  6. Нэргүй 2018-05-15 15:18 at 15:18

    тамын тогооны монголчууд.боловсрол сайн болж байж улс хөгжинө гэдгийг ухаарахгүй юмдаа

    Хариулах
  7. ganaa 2018-05-15 15:39 at 15:39

    yu zaagaad tsal[n neheed bna bitgii nemeesee manai hvvhedvvdiig bainga zoddog gesen NOHOINYYD ..

    Хариулах
  8. haltar 2018-05-15 15:41 at 15:41

    bitgii too tsalingni bvv nem haya.

    Хариулах
  9. Нэргүй 2018-05-15 15:42 at 15:42

    Багш нар ч далимдуулах шантааж хийх , дуртай, Одоо цалин нэмэх боломжтой бол хөдөө сумын,тэр дотороо зах хилийн аймгийн багшийн цалинг нэмээрэй.Чадвартай багшид сайн өг.УБт бүгсэн эрхийн бичгийн цуглуулга бүхий багш нэртэнгүүдээ сурга,шалга,цэгцэл..20 оны сонгууль бодоод яаж ч чадахгүй гөлөлзөөд байв даа.

    Хариулах
  10. Зочин 2018-05-16 12:27 at 12:27

    Цалинг хавтгайруулан нэмж болохгүй. Сайнаасаа саар багш нар нь олон байна. Сайн багш нарт нь нэмээд өг. Бусдыг нь давтан сурга, ажлаас нь чөлөөл, шинэ боловсон хүчнээр сэлбэ. Жоохон хөдөлгөөн оруулахгүй бол мэдлэг муутай, зан харилцаа гэж авах юмгүй багш нэрт оронцогууд олон бий шүү.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн