Бор гөрөөсний цус уугаад эрүүл мэндээрээ хохирчээ

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн бор гөрөөсний хууль бус ан агнуур мэргэжлийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх нь бий. Монголчууд хаврын улиралд яргүй идсэн бор гөрөөсний цус уух гэж энэ амьтаныг агнах, хилээр гаргах зэрэг зөрчлүүд илэрдэг. Гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ  аюул дагуулж  цусны аюулт халдварт өвчин тусдаг болхыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар буй. Тэгвэл энэ амьтаны цус уусан нэгэн залуу реакци өгөөд, бие нь тун муу байгаа талаар WITCH‏ @burmaa87 твиттер хаягтай бүсгүй жиргэжээ.

Иргэд бор гөрөөсний цус уусныхаа дараа архи уудаг нь эрсдэлийг улам нэмэгдүүлдэг бололтой. Дээрх хэрэгтэй холбогдуулан нэгэн эмч цахим хуудсаараа дамжуулан “Эмч нар мөн ч их сануулсан даа. Хачигт хазуулах, гөрөөс малын цус түүхийгээр хэрэглэвэл хачигт энцофалитаар өвдөнө шүү гэж. Хачиг нь тархины саажилт үүсгэдэг вирусыг хадгалж байдаг. Гөрөөсний түүхий цусанд энэ вирус дүүрэн байдаг юм шүү дээ. Амьд үлдлээ гэхэд өрөөл татуу болно шүү дээ” гэсэн байна.

Учир нь гөрөөсний цусанд өвчин үүсгэдэг  babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг бөгөөд хачгаар дамждаг болохыг нь  манай эрдэмтэд япончуудтай хамтран тогтоожээ.  Үүнээс гадна гөрөөсний экологи эдийн засгийн үнэлгээ 230.000-400.000  төгрөг  байдаг. Хууль бусаар агнавал хоёр дахин нэмэгдүүлэн төлөх аж.

7 thoughts on “Бор гөрөөсний цус уугаад эрүүл мэндээрээ хохирчээ

  1. Нэргүй 2018-05-15 10:43 at 10:43

    hohi ni yah gej alsiin

    Хариулах
  2. Нэргүй 2018-05-15 10:44 at 10:44

    Болж, зүгээр яваа амьтан алж цусыг нь вампир шиг уудаг нөхөд бүгд үхэж далд ороорой

    Хариулах
  3. Нэргүй 2018-05-15 12:16 at 12:16

    Ямар тэнэг мэдээлэл вэ хэхэ

    Хариулах
  4. Л 2018-05-15 13:38 at 13:38

    ёстой нэг тэнэг мэдээлэл байнаа юугааа бичээд цагааа үрээд хүний ч цагийг үрээд байгаам бэ

    Хариулах
  5. irgen, 2018-05-15 14:17 at 14:17

    estoi hohino shyydee,,,hymyys er ni oorsdoo mash ih buruu um hiideg. Zugeer tarhi tolgoigoo, bie haagaa hogjyylj , ajil hiij amdraach, muhar sysegtei archaagui hymyys

    Хариулах
  6. Zochin 2018-05-15 18:02 at 18:02

    Yagad zaaval uusan yum be ? Yund ashigtai gej bodsiin ..?

    Хариулах
  7. Mgl 2018-05-15 18:40 at 18:40

    Bor goroosnii xaraaliig yamarch Lam,Boo diildeggui l gej minii Aav zaxisan yum.Odoo tsagiin anchin gej baigaa Teneguud Ix yum uzne dee xoorxii…

    Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн