Хүрээний сайхан хүүхнүүд хар тамхи хэрэглэж, харийн худалдаачинтай амьдардаг байжээ

2018-05-14 15:101min11
har tamhi

Хятадууд 5-р зууны үеэс бага хэмжээгээр эмчилгээний журмаар хар тамхийг бусад нандин эдлэлүүдийн хамт Энэтхэгээс худалдан авдаг байжээ. Энэтхэг английн колони болж 19-р зуунаас эхлэн Энэтхэгээс чөлөөтэй хар тамхи зөөвөрлөх болжээ. Англи, хятадтай цайны наймаа хийж эхэлсэнээр цайны оронд мөнгө төлөх сонирхолгүй байсан ба мөнгөний оронд хар тамхи оролцуулах санаа сэдсэн ч цайг хар тамхиар сольдог болтол багагүй цаг хугацаа орсон байна.

Хятад иргэд аажмаар хар тамхийг хэрэглэсээр 40 жилийн дотор 120 сая буюу нийт хүн амын 3/1 нь хэрэглэдэг болсон байв. Тэр үеэс хятадууд эмчилгээний бус журмаар бус дангаар нь их хэмжээгээр хэрэглэж эхэлжээ. Тэр хэрээр улсын мөнгөний урсгал их хэмжээгээр гадгашилж, иргэдийн эрүүл мэнд асар ихээр хохирч, ажлын чадваргүй болж хар тамхины наймааг дагасан хээл хахууль газар авч гэмт хэргийн бүлэглэлүүд ар араасаа шинээр үүсэн бий болжээ.

“Манжийн эзэн хаан” 1880 онд гаднаас хар тамхи үл нэвтрүүлэх зарлиг гаргасан ч үр дүнд хүрэхэд саад их байжээ. Английн талаас элдэв гэрээ хэлэлцээр байгуулж бараг хүчээр хар тамхи нэвтрүүлж энэ байдал нь эцэстээ дайн дэгдээх шатгаан болжээ.

Ингэж “Хар тамхи”-ны 1-р болон 2-р дайн дэгдэж үүнд дотоодын үймээн самууныг ч мөн адил давхар ашиглаж чаджээ. Манжийн Эзэн хааныхаа эсрэг бослогод оролцсон хятад иргэдийн гуравны нэг нь хар тамхинд донтсон хүмүүс байсан талаар тэмдэглэл үлдсэн байдаг байна.

Хар тамхины 1-р дайнд ялагдсан Эзэн хаан 1842 онд Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Кантон, Фучжоу, Амой, Нинбо, Шанхай гэсэн 5 боомт хот гадаадынхны хувьд “нээлттэй хот” болж Гонконг арал нь устгасан хар тамхины төлбөр мөн дайны зардал болж түүн дээрээ Хятадын талаас их хэмжээний мөнгийг гаргуулж чадсан түүхтэй.

Хар тамхины 2-р дайн нь 1856-1860 онд үргэлжилж Хятадын хувьд бүүр ч илүү эмгэнэлтэйгээр өндөрлөсөн байна. Франц болон Английн цэрэг Хятадын эзэн хааны зуны ордонг ичгүүргүй эзлэн дээрэмдэж Бээжинд энхийн гэрээ байгуулахдаа дайны төлбөрт 8 сая лан мөнгө гаргуулан авч Хятад дахь хар тамхины наймаагаа хууль ёсны болгосон төдийгүй тэдгээр улсуудын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл болгожээ.

1895 онд Эзэн хааны хар тамхины комиссийн хуралдаан дээр Хятад дахь Их Британийн консул Жефф Херст “Хятад улс нь хар тамхичдын үндэстэн хэвээрээ байсан цагт энэ улсыг цэрэг дайны ноцтой гүрэн болно хэмээн айх зүйл бидэнд байхгүй. Яагаад гэвэл энэхүү хорт дадал зуршил нь тэдний амьдрах эрч хүчийг сорон туйлдуулсаар байх болно” хэмээн хэлж байжээ.

Хятад хар тамхинд живж, Энэтхэг, Бирм зэрэг баялаг ихтэй улсууд Английн колончлолд зовж хэдэн мянгаараа өлбөрч үхэж байсан тэр үед Английн эзэнт гүрэн мандан бадралынхаа оргилд байв. 20-р зууны мангас, махчин удирдагчын нэгээр тодруулсан Мао Хятадыг хар тамхинаас салгасан их гавъяатай хүн гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Түүх түүхээрээ үлддэг. Аливаа улс үндэстэн үүх түүхээ мартах  учиргүй тиймдээ ч Хятад улс өөрийн улсын гашуун түүх хар тамхины наймааг чанд хатуу гараар дарах төрийн бодлого барихад хүргэсэн.

Манай улсын хувьд ч хар тамхийг Нийслэл хүрээнд Хятад худалдаачид ирж суурьсантай холбоотой хэрэглэгдэж байсан гэдэг. Хүрээний сайхан хүүхнүүд хар тамхинд донтож Хятадын халуун усны газраар эргэлдэж хэн нэг нь харийн худалдаачинтай амьдрахаас өөр аргагүй байдалд орж байсан гэдэг.

11 сэтгэгдэлтэй

  • Zochin

    2018-05-14 15:34 at 15:34

    Hongomsog huuhnuud l har tamhind oroh, hyatduudad bogsoo mongoor hudaldaj amidardag.

    Хариулах

  • Зочин

    2018-05-14 15:36 at 15:36

    Дам юм яриад л

    Хариулах

  • irgen,

    2018-05-14 15:38 at 15:38

    delhiin byh muu muuhai zuil baruuniihan angli amerikaas garaltai, delhiig horduulsan buzar ulsuud, odooch gain ni duusahgui baina

    Хариулах

  • .

    2018-05-14 16:24 at 16:24

    Үнэн байхаа. Манайхны шүтэн шагшаад байсан Гоолингоо гэгч дуу яг л хятад дуулаад байгаа юм шиг гуншиганаад байдгийндаг. Өвөө эмээ нар минь өдөр нь ханцуйдаа самартай уут хийгээд гудаманд хийх юмгүй гиюүрэн самар цөмөөд шөөнө нь хятадуудыхаа зугаа гаргадаг эмс их байсан тухай хааяа ярьдаг байсансан. Монгол эрийн эхнэр Хүрээний сайхан хүүхэн гэгч байсан юм болов уу даа ер нь.Ямар сайндаа л хятад ая гэгчээр дуулаад тэрийгээ ХҮРЭЭ ДУУ гэж манийхаа тархийг эргүүлж байхав дээ. Ардчилал гэгч чинь ХЯТАДУУДЫН БОДЛОГО ЮМ ШИВ ДЭЭ? ЦИ ХУА ЭБЭЭ

    Хариулах

  • 3

    2018-05-14 19:57 at 19:57

    Nuguu uursdiiguu unagan hotinhon gej shulsee uschuuleed, tseejee deldeed bdag hiirhsen nuhdiin udam iimerhuu l bsan bh ni bna shuu, arai l hiirheed baidin haha gj

    Хариулах

  • mgl

    2018-05-14 20:27 at 20:27

    tiim uchraas odoonoos har tamhi hergeledeg hund deed yal onooh heregtei.

    Хариулах

  • Зочин

    2018-05-14 22:26 at 22:26

    odoo hyatad ulsad 5 myangan mongol huuhen biye unelej baina! ted bas har tamhichid!

    Хариулах

  • eeee

    2018-05-14 22:26 at 22:26

    odoo hyatad ulsad 5 myangan mongol huuhen biye unelej baina! ted bas har tamhichid!

    Хариулах

  • Миний нэр

    2018-05-15 10:04 at 10:04

    газар шороо гэдэг роман дээр бээжин даш хүрээний тал хувь нь эрлийз гэж хэлдэг энэ нь үнэн бөгөөд тэдэний удам хурлийзууд цэвэр монгол хүнийг орк гэж нэрлээд байгаа юм

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй