Суданы 19 настай Нура Хусейн гэгч бүсгүйд өөрийг нь байнга хүчирхийлдэг нөхрөө хөнөөснийх нь төлөө цаазаар авхуулах ял оноожээ.

Нөхрийн нь гэрийнхэн бүсгүйг цагдаад өгснөөр баривчилжээ. Шариатын шүүхээр бүсгүйг хүний амийг санаатай хөнөөсөн гээд дүүжлэн цаазлах ял оноосон байна. Суданы эрүүгийн эрхэд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж байдаг ч Нурагийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж баталж чадахгүй байна.

Нурагийн энэ үйлдэл дэлхий дахинд дуулиан болж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийхнийг сэрээгээд байна. Олон нийтийн сүлжээгээр түүнийг дэмжин бичихийн зэрэгцээ суданы иргэд шүүхийн гадаа эсэргүүцэн жагсчээ.

Түүнийг 16 настай байхад нь үеэл ахад нь гэргий болгон өгсөн байна. Ийн гурван жилийн өмнө нөхөрт гарсан ч 2017 оны дөрөвдүгээр сард дунд сургуулиа төгсөөд гэрт нь очих ёстой байж. Бүсгүй нөхөртөө хайргүй, түүнтэй бэлгийн харьцаанд орох дургүй байсан ч нөхөр нь хамаатныхаа гурван эрээр дөрвөн мөчийг нь даруулж байгаад хүчирхийлсэн байна. Дараа өдөр нь нөхөр Абдулрахман Хаммад нь дахиад хүчирхийлэх гэхэд нь охин хутга барин өөрийгөө хамгаалах үеэр нөхөр нь шархдаж амь алдсан байна.

 Ингээд тавдугаар сарын 11-нд бүсгүйд цаазаар авах ял оноож энэ шийдвэрийн талаар гомдоллох 15 хоногийн хугацаа өмгөөлөгчид нь өгчээ. Шариатын хуулиар бол амь алдагсдын гэр бүл нэг бол мөнгө, нөхөн төлбөр нэхэмжлэх, эсвэл амийг амиар төлүүлэх эрхтэй байдаг байна.

Иргэдийн эсэргүүцэл шүүхийн шийдвэрт нөлөөлж чадаагүй, одоо өмгөөлөгч үндэслэлтэйгээр гомдол гаргаж чдаахгүй бол бүсгүйг цаазлах юм.

By updown

One thought on “Хүчирхийлэгч нөхрөө хөнөөсөн бүсгүйг цаазална”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн