Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ”Саарал ордон”-ыг сандаргаж орхив

Уржигдар буюу /2018.05.08/ орой олонд хүрсэн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Монголын Төр Нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн талаарх зарим баримт материалыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон УЕП-ын орлогч Ш.Эрдэнэбат нар дэлгээд авсан.

Үүнээс үүдэн “Саарал ордон” дахь эрхэм гишүүд сандралдаж эхлэв бололтой. Тус нэвтрүүлгээр гаргасан зарим баримт материалаас үүдэн Хууль Зүйн байнгын хороо хаалттай хуралдаан зарлан хуралдахад хүрчээ. Улсын нууцаас гарсан тус баримт материалууд гишүүдэд тэр ч бүү хэл Хууль зүйн сайд Ц.Нямдоржид олдохгүй байсан хэмээгээд авсан гишүүд сэтгүүлч бүсгүйн гарт орсон эдгээр материалууд болон тус нэвтрүүлгийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй болсон тухайгаа ч мөн дурдаад авчээ.

Ц.Нямдорж энэ тухай “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу эсвэл Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны төвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг хэлж чаддаггүй, яллагч нь нууц гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна” хэмээжээ. Зарим гишүүд ийм төр, ийм гишүүдтэй байснаас тарсан нь дээр хэмээн өөрсдөөсөө ичиж буйгаа ч хэлээд авсан бөгөөд хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэгч нь болоод буй бололтой.

Түлхүүр үг:

4 сэтгэгдэлтэй

  1. Аргагүй л мундаг сэтгүүлч юмаа хуулийн сайд нь ажлаа хийх ухаанаа олохгүй бхд нэг сэтгүүлч,прокурор хоёр өлхөөн илүүрхчихээд төрийн ордонг сандаргаж байна. Би хэрэг уншсан л гээд байна чи хамгийн олон удаа сайд хийсэн хүн нийгэмд өгөөжтэй юу хийвээ Алтанг л сайн хамгаалж байсан байх хатуу үнэн

    Хариулах
    • Ажлаа хийх ухаанаа олохгүй байгаа биш э. Тэр хүн юуг, яаж хийхээ сайн мэдэж байгаа. Харин тэр нь ажил нь ч биш, шударга ёсны төлөө ч биш, хууль эрх зүй ч бүр биш.

      Хариулах
  2. ХОТЫН ДАРГАД ХОВ ХҮРГЭХ НЬ ХУУЧИН УЛИАСТАЙН ФЕРМ БАЙСАН ИХ ЦУУРАЙ АМНЫ ОРЧИМ ДАХЬ ГАЗРЫГ ТЭНД АМЬДАРЧ БАЙСАН ХЭСЭГ ХҮМҮҮС ЗАРААД БАЙХ ЮМ БИЧИГ БАРИМТ АВСАН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ҮЗЭЭЧЭЭ ЗАРИМД НЬ АЛГА ДАРАМ ГАЗАР ОЛДОХГҮЙ БАЙХАД ЭД ХЭДЭН АРВААР НЬ ХАШААД ЗАРЖ БАЙХ ЮМ ЭНЭ ЗӨВ ҮҮ ХОТЫН ДАРГАА

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.