”Олгой хорхой”-ны талаарх Вангагийн зөгнөл

Бидний амьдарч буй Дэлхий дээр олон төрлийн амьтан ургамлын төрөл зүйлүүд бий. Тэдний дунд бидний санаанд оромгүй, учир нь бүрэн тайлагдаагүй, тэр бүү хэл бүртгэгдээгүй төрөл зүйлс ч олон бий. Тэдний нэг бол зөвхөн Монголын говь цөлд л байдаг гэх “Олгой хорхой” юм.

Дэлхий дахинаа “Mongolian Death Worm” хэмээн алдаршсан энэхүү амьтныг эрдэмтэд хайгаад 100 жилийн нүүр үзсэн ч өдийг хүртэл нэгийг ч олоогүй юм. Зөвхөн нутгийн иргэдийг ярьдаг үлгэр домог мэт яриа л байх ба ШУ-ны үүднээс ямар нэгэн судалгаа шинжилгээ хийгдээгүй юм. Монгол орны говийн бүс нутгаар үзэгддэг гэх энэ амьтан нутгийн иргэдийн яриагаар бол 0.6-1.5 м орчим урттай, гарын бугуй шиг бүдүүн, олгой шиг хэлбэртэй бөгөөд сүүлэнд нь төгсгөл гэж үгүй мохоо, толгой гэх зүйлгүй, хараад аль нь сүүл толгойг ялгахад бэрх агаад улаан хүрэн өнгөтэй байдаг гэнэ.

Олгой хорхой нь биеэсээ асар их цахилгаан эрчим хүч гаргах чадвартай, хавьтсан ойртсон бүхнээ сульфатын хүчлээр түлчихсэн мэт түлж шаргал өнгөтэй болгодог ууртай догшин амьтан гэнэ. Нутгийн хүн таараад уурганы үзүүрээр хатгаж үзэхэд уургаар дамжуулан агшин зуур хордуулан алсан тухай ч яриа байдаг. Тиймээс нутгийн иргэд тааралдвал оролдож уурлуулахаас цээрлэн бушуухан зугтаж одох бөгөөд тааралдах нь муугийн дохио хэмээн үздэг байна. Анх профессор Рой Чэпмэн Эндрьюс гэх хүн 1926 онд өөрийн бичсэн “On the Trail of Ancient Man” номондоо өгүүлсэн байдаг.

Үүнээс хойш олон олон эрдэмтэн, судлаачид энэ хорхойн эрэлд гарч Монголын цөл говь нутгаар нэг хэрэн хэссэн боловч амжилт олсон нь үгүй. Түүнчлэн 1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээжээ. Тэрээр “Олгой хорхой гэдэг нь Заг, Сүүжийн говьд байдаг ердийн амьтан.

Түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг…Гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ… Өнгө нь хоргой цагаан өнгөтэй” гэж тодорхойлжээ. 1994 онд Чехийн телевизийнхэн энэ хорхойг судалж нэвтрүүлэг бэлтгэхээр Монголын говьд ирсэн ч тэд олигтой үр дүнд хүрч чадаагүй ба сүүлд 2005 онд Ричард Фриймэнээр удирдуулсан Английн хэсэг эрдэмтэд мөн л говь нутгаар хэрэн хэсч энэхүү ер бусын хорхойг хайсан боловч нутгийн иргэдийн ам дамжсан ярианаас өөр юуг ч олж олсонгүй буцсан байна.

2011 онд Өвөр Монголын “Одон” телевизийн баг уг амьтныг олж зургийг авах зорилгоор Монголд ирсэн бөгөөд нутгийн иргэний тусламжтайгаар хөх эрээн өнгийн могойрхуу амьтны зургийг авч чаджээ. Тэдний үзсэн амьтан нь нутгийн хүмүүсийн яриагаар бол олгой хорхой гэгч мөн бөгөөд телевизийн ажилтнууд ч өөрсдөө үүнд итгэлтэй байгаа аж.

Мөн 2010 онд АНУ-н найруулагч Steven R. Monroe “Mongolian death worm” хэмээх кино хийж, гол дүрийг Sean Patrick Flanery, Victoria Pratt, George Cheung нар бүтээж дэлхийг донсолгоод авчээ. Олгой хорхой нь зуны ид халуунд өдрийн цагаар бол барагтаа үзэгдэхгүй, нарны илч буурсан үед өглөө, оройны сэрүүнд гарч ирэн хоол тэжээлээ олж иддэг амьтан юм.

Хулгана, чичүүл, зусаг зэрэг мэрэгч амьтдаас гадна шувууны ангаахай дэгдээхэй бол тэдний зооглодог гол хоол аж. Хооллох амьтнаа бүх биеэрээ ороож амьсгалыг нь боогдуулсны дараа бүхлээр нь залгидаг. Олгой хорхой 9-р сарын сүүлчээр ичээндээ орно. Ичихдээ нүхэнд, ургамлын үндэс, хадны хонгил, хөндий гээд аль дулаан тавтай газрыг сонгож ичдэг байна.

Ичээний үедээ амьсгалынх нь тоо цөөрч, цусны эргэлт нь удаашран бараг л хөдөлгөөнгүй болдог. Харин 4-р сард ичээнээсээ гарч 5-р сарын эхээр үржилд ордог юм байна. Үржилд орсноосоо хойш сар гаруйн дараа 7-9 зулзага гаргадаг бөгөөд бусад могойн нэгэн адил өндөг гаргадаггүй. Харин амьд зулзага гаргадгаараа онцлог гэнэ. Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний хөлийн арьс мах нь зад үсрээд яс нь гозойгоод үхдэг гэнэ. Мөн эрт цагт говийн нэг баян айл эсгий хийж байх үесд 2 ширхэг олгой хорхой гарч ирсэн байна.

Айсан хүмүүс өнөөх хорхойнууд дээр 20-иод нойтон эсгий давхарлан тавиад ум хумгүй зугтацгаажээ. Харин маргааш нь ирж хартал хамгийн дээд талын эсгий аягын чинээ болон шатсан мэт шарласан байсан гэдэг. Тэрийг модоор хатгахад шатсан мэт үйрч байсан гэдэг. Доошлох тусмаа шарласан хэсэг томорсоор хамгийн доод талын эсгий тэр чигээрээ шатаж харин нөгөө олгой хорхой нимгэн хальс шиг юм болчихсон байжээ гэх мэт олон домог яриа байдаг байна. Энэхүү хорхойг алдарт зөнч Ванга зөгнөн хэлсэн байдаг гэх ба “2020 онд дахин ард иргэдийг айлгана .” хэмээжээ.

9 thoughts on “”Олгой хорхой”-ны талаарх Вангагийн зөгнөл

  1. Нэргүй 2018-05-09 17:09 at 17:09

    estoi harsan yum shig icheeneesee gardag, urjild ordog geed shaaj ugch bainaa haha

    Хариулах
    1. Зочин 2018-05-09 18:35 at 18:35

      Судалчихсан юм биш үү, ха ха.

      Хариулах
  2. BN 2018-05-09 21:08 at 21:08

    Olgoi horhoigoor Hollywood neleed heden kino hiisen bdg.
    Aimshgiin kinonii golloh bish umaa gehed neleen gazar avsan sedev shd.
    Gobi-d Hollywoodiin kino hiilgeed deer ni olgoi horhoinii bdg gesen domogtoi gol gazriig togtoogood juulchlaliin tom project
    hugjuuleh um bol Mongoliig Ikh haadaas ch ilyy delhiid taniulah bolomj bgaa umaa.
    Loch Ness monster gedeg domogoor Scothuud mash ih orlogo olj bn.
    2012 onii delhiin suirleeree Peru bas baahan mungu tsugluulsan.

    Хариулах
  3. Ванга 2018-05-10 21:03 at 21:03

    Ийм амьтан байхыг үгүсгэхгүй. Оюу толгойн эзэн байх ёстой гэж маргалдъя.

    Хариулах
  4. Нэргүй 2018-05-11 08:08 at 08:08

    Yun oyu tolgoi ve..Soliotoimuu.Nerteger n ali namiin horhoi ve geed yarichaach maanag chini

    Хариулах
  5. Нэргүй 2018-05-24 12:26 at 12:26

    ene MANAN-giin horhoi bho ttei

    Хариулах
  6. Нэргүй 2022-01-02 11:25 at 11:25

    Ee bur2022on bljchlo

    Хариулах
    1. 39sakucat 2022-05-19 16:29 at 16:29

      Харин тийн, би бараг анх удаа ийм хорхойны тухай сонсож байна

      Хариулах
  7. Ванга 2023-03-21 02:37 at 02:37

    Битий шаа би тэгээгүй

    Хариулах

BN-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн