2045 онд Хятад Монголыг нэгтгэнэ

Хятадын ChinaNews com сайтад гарсан нэгэн өгүүллийг Хонконгийн “Midnight Express 2046” блог англи хэл дээр орчуулан тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Тус блогт энэ өгүүллийг орчин үеийн Хятадын империализмын сонгодог жишээ гэж нэрлэжээ. Энд бичсэнээр бол өнөөгийн Хятад улс газар нутгаа тэлэх, өөрсдийн нь хэлдгээр үндэсний нэгдлийн төлөө ирэх 50 жилд зургаан том дайн хийх гэнэ. Түүний нэг нь Монголыг өөртөө нэгтгэх дайн байна гэжээ.

Эхний дайн: Тайванийг нэгтгэх /2020-2025 он/

Тайвань Хятадад энх тайвнаар нэгдэнэ гэж санахын ч хэрэггүй. Сонгуулийн замаар ч ингэж нэгдэхгүй. Хятадын хувьд Тайванийг нэгтгэх асуудлаар 2020 он хүртэлх хугацаанд өөрийн бодлогоо гаргана. Тайваньд хоёр боломж олгох байх. Энх тайвнаар нэгдэх үү, дайн хийх үү гэж. 2025 он хүртэл тэдний саналыг хүлээх зуураа Хятад өөрийгөө бэлтгэнэ. Ингээд “Шинэ Хятад”-ын төлөөх дайн болж энэ нь Хятадын Ардын чөлөөлөх арми орчин үеийн дайнд бэлэн эсэхийн шалгуур болно. Хятад ялах эсэх нь АНУ, Японы байр сууриас ихээхэн шалтгаална. Хэрэв АНУ, Япон хоёр Тайваньд туслах юм уу, дайны талбар Хятадад, өөрөөр хэлбэл эх газарт шилжвэл байдал хүндэрнэ.
Харин АНУ, Япон хоёр ажиглагчийн байр сууринаас хандвал Тайвань амархан ялагдана. Энэ тохиолдолд Тайванийг нэгтгэх дайн гурван сар үргэлжилнэ. АНУ, Япон хоёр үүнд нь садаа болбол дайн зургаан сар үргэлжилнэ.

Хоёр дахь дайн: Спратлийн арлуудыг эргүүлж авах /2025-2030 он/

Тайванийг нэгтгэсний дараах Хятадын сонирхол нь Өмнөд Хятадын тэнгисийн баруун өмнөд хэсэгт байдаг Спратлийн арлууд байх гэнэ. Вьетнам, Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней зургаан улсын мэдэлд байдаг 45 арлаас бүрдэх энэ бүсэд байнгын оршин суугч гэж байхгүй. Гэхдээ дөрвөн ч нисэх буудал бий. Загас агнуурын энэ бүсээс болж 2011 онд Хятад Вьетнамын хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн болж байсан юм. АНУ хэрэв зүгээр л ажиглагчийн байр сууринаас хараад байх юм бол Хятад энэ арлуудыг өөрийн болгоно.
Гэхдээ зүүн өмнөд Азийн хамгийн хүчирхэг улс Вьетнам руу Хятад дайрч чадлаа үзэж мэдэх юм. Хятад ялбал энэ арлууд тэднийх болно.

Гурав дахь дайн: Өмнөд Түвдийг эргүүлэн авах /2035-2040 он/

Хятад, Энэтхэгийн зөрчилдөөнтэй бүс бол Өмнөд Түвд. Үүнээс болж л Хятад улс Энэтхэгийг дайснаа гэж үздэг. Гэтэл Энэтхэг улс АНУ, Орос, Европын орчин үеийн зэвсэгтэй, цэрэг, зэвсэглэл, эдийн засгийн хувьд Хятадыг гүйцэх гэж яваа. Тэгээд ч тэр улсуудтай дотно харьцаатай. Тэгэхээр өмнөд Түвдийг авах гэж Энэтхэгтэй дайн хийвэл Хятад ихээхэн хохирол амсана. Харин Энэтхэгийн хүчийг сулруулахын тулд Ассам болон Сиккам мужуудыг өдөөн турхирч тусгаар тогтнуулах бодлого баримталж мэдэх юм. Тэгвэл Энэтхэг хятадад дийлдэнэ.
Өөр нэг бодлого нь өмнөд Кашмирыг Пакистанд нэгтгэх гэж Пакистанд хамгийн орчин үеийн зэвсэг нийлүүлж магадгүй. 2035 он гэхэд Пакистан Кашмирын төлөө, Хятад өмнөд Түвдийн төлөө тулалдаж эхлэхэд Энэтхэг хоёр фронтод хүч нь сарниж ялагдана гэнэ. Энэ төлөвлөгөө ажил хэрэг болохгүй бол Хятад шууд л өмнөд Түвдийн төлөө дайн хийнэ.

Дөрөв дэх дайн: Сенкаку арлуудын төлөө /2040-2045 он/

XXI зууны дунд үе гэхэд Япон, Орос, АНУ, Энэтхэгийн араас Хятад хүчний харьцаанд гол үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Энэ нь Дяоюйдао болон Рюкю гэдэг Синкаку арлыг эргүүлэн авах аятайхан боломж болно. Энэ арлаас болоод Хятад Япон хоёр улс байнга маргалдаж, заримдаа зэвсэг барих нь энүүхэнд байгаа.
Эртнээс л Хятадынх байсан гэдэг байгалийн баялаг ихтэй энэ арлуудад япончууд сүүлийн 70 орчим жил эзэн сууж байгааг Хятад хэзээ ч уучлахгүй. АНУ садаа болж мэдэх боловч тэр үед хүч нь нэлээд сулраад байх болно. Европ чимээгүй, Орос ажиглагчийн байрнаас хандана. Ийм цагт дайн сайндаа л зургаан сар үргэлжилж Хятадын ялалтаар өндөрлөнө. Ингээд зүүн Хятадын тэнгис тэр чигтээ Хятадын зүгээр л нэг нуур болно доо.

Тав дахь дайн: Гадаад Монголыг нэгтгэх /2045-2050 он/

Өнөөдөр гадаад Монголыг Хятадад нэгтгэх ёстой гэдэг үзэл бодол байсаар л байгаа. Гэхдээ бүтэшгүй энэ санааг агуулагчид цаг нь болоогүй байхад өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг. Нээрээ өнөөдөр бол Гадаад Монголыг хятадад нэгтгэнэ гэдэг цаг нь огт биш. Хятадын хувьд энэ асуудлыг өмнөд Түвдийг өөртөө нэгтгэсний дараа л авч үзэж Засгийн газартаа тусгай албан тушаал бий болгож асуудал боловсруулах хэсэг томилно. Өөрөөр хэлбэл 2040 оноос хойш. Хэрэв Гадаад Монгол энхтайвнаар нэгдэхгүй гэвэл хятадуудын хувьд сайхан шалтаг болно. Хөндлөнгийн эсэргүүцэл гарвал Хятад дайн хийнэ. Ийм тохиолдолд хятад 2045 онд Тайваньд хэрэглэсэн загвараа ашиглах байх. Харин гадаад Монголыг авахын тулд хэдэн жил шаардагдана. Ер нь, Монголыг эзлэхийн тулд Хятад цэрэг, улс төр, дипломат гээд бүхий л хүч чадлаа ашиглана. Орос, АНУ-ын хүч суларч дипломат эсэргүүцэл нэг их үзүүлэхгүй. Европ ажиглаж, Энэтхэг болон төв Ази дуугүй суух болно.
Ийнхүү нэгтгэсний дараа гурван жилийн дотор Монголыг өөрчилж, Оросыг хянаж байхын тулд хойд хил дээр нь цэргийн томоохон хүч байрлуулна. Оросоос болж Монголд учирсан хохирол, газар нутгийг өөрийн болгохын тулд хятадууд Монголд цэргийн болон ердийн дэд бүтэц бий болгоход ердөө 10 жил л шаардагдана.

Зургаа дахь дайн: Оросоос арлуудаа эргүүлэн авах /2055-2060 он/

Өнөөдөр Орос Хятадын харилцаа хиргүй тунгалаг мэт байвч бие биенээ хянасаар л байгаа. Хятад аюул учруулж мэднэ гэж Орос бодож байхад оросууд газар нутгаас нь авсныг Хятад хэзээ ч мартаагүй. Боломж гарвал л Хятад үүнийгээ эргүүлэн авах гэнэ.
2050 он хүртэлх таван удаагийн ялалтынхаа дараа Хятад Монголыг нэгтгэсэн болохоор бүхий л газар нутгаараа Оростой хиллэдэг болсон байна. Хамгийн гол нь энэ үед Хятад нисэх хүчин, тэнгисийн цэрэг, хуурай зам, сансрын цэргийн тухайд дэлхийд тэргүүлж байх юм. Энэ бол цөмийн зэвсэгтэй орны эсрэг хийх дайн. Ийм болохоор Хятад цөмийн зэвсгийн талаар маш их бэлтгэж байж мөргөлдөөний эхний өдрөөс эцэс хүртэл Орос руу цөмийн цохилт өгөх болно. Хятад ийм байдлаар Орост хариу цохилт өгөх боломж олгохгүй байж чадвал тулаанд ялна. Оросуудын хувьд булаан эзэлсэн газар нутгаа асар өндөр үнээр төлөх л үлдэнэ дээ.

Орчуулсан Ц.Хас

80 сэтгэгдэлтэй

  1. jg unen uunii tuld ideh horoor horduulz mongolchiidiig ustgah azil olon ziliin omno ehelsen daraani 30 huvi nuzaagiin erliizuud ingeed oroor dairchamarhan gazar nutgiig ooriin bolgon iimd japan ymuu taivaan oor ornii humuust gazar nutgaan tur ezemshuuleh heretei

    Хариулах
    • ЧИ бол 2 нүүдлийн цаатахыг харахгүй жинхэнэ цагаан цаас дээр нь шинхэнэ улс үндэстнүүдийг хагаралдуулах атгаг санаатнуудын өгөөш болсон өрөвдөлтэй нэгэн байна

      Хариулах
  2. ИЙМ НЭГ ТЭНЭГ БАЛАЙ МЭДЭЭЛЭЛЭЭ ОДОО БОЛЬЧООЧ ИЙМ ЗҮЙЛИЙГ ХҮСЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙГАА ЮМ УУ ЭНЭ БОЛ БИЕЛЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ ТЭНЭГҮҮД НЬ ТЭНЭГТЭЖ ҮНЭМШЭЭД НААДАХ ЧИНЬ 2 ОРНЫ ХАРИЛЦААНД Ч МУУГААР НӨЛӨӨЛӨНӨ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ХӨРШ ОРНУУДЫГ ЭВДРЭЛЦҮҮЛЭХ ГЭСЭН АТГАГ САНААГ ОЙЛГОХГҮЙ ҮХЭР ТОЛГОЙТОНГУУД ИХ БАЙХ ЮМ АА

    Хариулах
    • hyn zohiogood baigaa medee bish shyydee, ene chin hyatadiin hevleleer garaad udaj baigaa medee, ….ichij zovohgui bichij baigaa shdee, orosiin sait deer ali hediin garsan ,,,ene harin joohon tovchilson medee baina.
      Manai toriin manuuhainuud ene garaad udaj baigaa medeelliig medeegui l suuj baigaadaa,,,yneheer ayultai, hyatad delhii dayar busines nereer horongo oruulj, zergiin baazuudaa hiij baigaa !!!!!!!!!

      Хариулах
    • Нэгдсэн Монгол Улс

      Хэтэрхий мөрөөдөж байгаа ч ортой зүйл санаж явахад илүүдэхгүй шүү. Бидний өвөг дээдэс сахилга батаас гадна боломжит бүх аюулыг тооцдог тэрэндээ бэлтгэлтэй байдаг байсан болохоор ялагдлын гашууныг бага амссан юм шүү. Хэрвээ бид дахиж нэгдэж чадвал ямар ч улс бидэнрүү өнгөлзөж чадахгүй.

      Хариулах
  3. МИ ДАНЖААД ТЭРГҮҮТЭЙ ОЛОН НӨХӨД ӨӨРСДӨӨ Л УРАГШАА ОЧООД УРД НЬ САЙН ДУРААРАА СӨГДӨӨД СӨХӨРЧИХГҮЙ БОЛ ХЯТАДУУД ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ ИХ ГҮРЭН ОРОС БАЙХАД МОНГОЛ РУУ ЦЭРГИЙН ХҮЧ ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ ЭЭ????ХЭРВЭЭ ХЯТАДУУД МОНГОЛЫГ ЭЗЛЭХ ЮМ БОЛ СЭТГЭЛ НЬ ХАНАХГҮЙ ШҮҮ ТУВА ,БУРИАД,БАЙГАЛЬ НУУР МАНАЙХ ГЭЭД Л ЗҮТГЭНЭ. СИБИРЬ УГААСАА МАНАЙХАА ГЭНЭ. ОРОСУУД ҮХЭН ХАТАН МОНГОЛЫГ ХАМГААЛАХААС ӨӨР ЯМАРЧ АРГА БАЙХГҮЙ.МОНГОЛЧУУДАД ХАЙРТАЙДАА БИШ. ӨӨРСДӨӨ ОРОС ОРОН БАЙХ УУ ГЭДЭГ АСУУДАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР МОНГОЛ НЭРТЭЙ ДАРГА НАРААС Л АЙХ ХЭРЭГТЭЙ. ИХ ХУРАЛД ЦЭВЭР ХЯТАД ХҮН ЭРХЭМ ГИШҮҮН ГЭЭД СУУЖ Л БАЙНА. ЭРЛИЙЗҮҮД БОЛ НЭЛЭЭН ХЭД БАЙНА ДАА.

    Хариулах
  4. chadaltai ni chadalgyigee zalgij iddeg ni horvoogiin jam….. archaagyi chadalgyigeesee bolj hynii hool bolbol bid oorsdoo l buruutai…. booliin amidraliig yzyygyi bish yzsen…… manj tyvd hyatad orosiin bogsiig dolooj duhaa tsoortol morgoj heden zuuniig eleelee….. odoo 3 dahi 4 doh horsh geechiin bogsiig dolooj guilga guij delhiigeer tenyychilne

    Хариулах
  5. амжихгүй гөлөгнүүд монгол эрсийг басч байж бээжин ч үгүй юу ч үгүй болох вий. монголчууд 20 зуунд морь ташуураас өөр зүйлгүй байхдаа цагаан хэрэмд тулж байсан юм шүү. бид 20 зуунд хоёр удаа цагаан хэрэм хүрсэн ард түмэн эхнийх 1912 он манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар таван замын цэрэг, 2 дахь маршал чойбалсангийн удирдлага дор цагаан хэрэмд тулж байлаа. Хятад монгол байлдах юм бол Өвөрмонгол босох нь ойлгомжтой.

    Хариулах
  6. Ер нь иймэрхүү мэдээллийг зорилготойгоор нийтлүүлж ард олных нь санаа бодлыг тандаж байхыг ч үгүйсгэх газаргүй шүү. Ер нь Төр гэж байдаг бол аливаа зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь Баттулгын хүн бүр цэргийн алба хаах зөв асуудал гэж боддог. Цаашлаад цэрэг арми батлан хамгаалах салбартаа анхаарч ажиллаж, зэвсэг техникээ шинэчлэх, илүү стратегийн зэвсэглэлтэй болох зорилт тавьж хэрэгжүүлэх хэрэгтэй. Чадварлаг цомхон арми гэж байдаггүй, тиймээс батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгээс тэр цомхон гэдэг үгийг хасах хэрэгтэй. Хугацаат цэргийн хугацааг 2 жил болгох хэрэгтэй.

    Хариулах
  7. Энэ нэг хогийн нийтлэлийг л дахин дахин тавиад явах юм аа танай сайтны оронцог.. Монголчууд биднийг имйрэхүү мэдээллээс айж агшина гэж бодоод байдаг юм байх даа. Баё Хас ч гэнэ үүЮун ч гоёдсон нэртэй шээс вэ.

    Хариулах
  8. bid enetheg, japan, veatnam,USA,oros ulsuudtai hariltsan hamgaalah gereeg er ni baiguulah heregtei ,deer ni amdan sunuuh lazeriin zevsegtei boloh heregtei,ugui yahav yaijignaad irvel neg musun nam darj uvurmongoloo salgaj ayvya,busad ni tegeed tarj ugui bolno

    Хариулах
  9. Шизотой юмнууд ийм бичээд нөгөө хэдэн хийрхүүнүүд дагаад хөөрчих юм да Тэнэг бүдүүлэгээ эх оронч гэж бодоод байдаг хэдэн халтайсан юмнууд харин эсрэгээрээ монголд гай болж байгаагаа хэзээч ойлгохгүй тэнэг мангар халтараараа л дуусах байх да

    Хариулах
  10. 19-r zuund Germanii Giteler gegch gev genet yun. hodolson yum buu medee Evropiin buh ulsad dairan dovtolj ulmaar Oros uu dairch etsestee yalagdaj ooroo uhseneer dain togsson. Hyatad hun dotor uhaantai yaaj ch huchihegjsen ingej olon dain hiij etsest ni ulsaa butargahgui baih oo

    Хариулах
  11. хятадын худлаа мөрөөдөл

    хятад өөрөө нил хэврэг шинжаан уйгар гэж ганц нутаг л гэхэд хятадыг задлана. хоёр Солонгос нэгдвэл хүчтэй улс гарч ирнэ. 2050 онд их корёа улс хятадыг эзлэнэ гэж нэг алдарт зурхайч хэлсэн байдаг

    Хариулах
    • ЧИНИЙ ТЭР ИХ КОРЁО ЧИНЬ НЭГ НЭГИИГЭЭ УСТГАХ ГЭЭД 65 ЖИЛ БОЛЖ БНА. ЮУН ХЯТАДЫГ УСТГАХ ЖААХАН БАРИМЖААТАЙ ЯРЬЯ. ХЯТАД МОНГОЛЧУУДЫГ ЭЗЛЭНЭ ГЭЖ ЮУ Л БОЛ ХАРИН МАНАЙ УРВАГЧ НОЁД ӨӨРСДӨӨ ДАГААР ОРЬЁ ГЭЖ МАГАДГҮЙ,ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭ ХАРВАЛ НЭГ ТИЙМ ЮМ БАЙНА,ГЭХДЭЭ ЭРДЭМ ТӨГС УХААН САРУУЛ ШИНЭ МОНГОЛ ХҮН ТӨРЖ БАЙНА,,,

      Хариулах
  12. энэ иймэрхүү мэдээлэл үе үе тавигдаад байгаа, албан ёсны юм бол манай гадаад явдлын яам яагаад хариу өгөхгүй байна, тун удахгүй 25 он болно, тэгээд харьяа, ер нь бол хятадтай дайтхаар бол айгаад байх юм алга, алалцаж байгаад үхнэ

    Хариулах
  13. Хятад задрах цаг ирэх байлгүй дээ. Халхын заяа их юм хойно хужаа нарт тийм амар эзлүүлэхгүй шүү. Эргэн тойрон дан монгол төрөлтнүүд байна. Монголыг эзлэх гэвэл хужаа өөрөө задран мөхөх эхлэлээ тавьж байгаа нь тэр шүү дээ. Тийм учраас Монголчууд дотроо шударга ёсыг тогтоон эв эеэ бэхэлж чадвал хужаад эзлэгдэхгүй, хужаа ч нэг их эзлэе гэж шууд дайрахгүй. Харин дотроо шударга бус байж бие биенээ хэмлэн алалдваас хужаагийн хоол болох нь дамжиггүй, түүх үүнийг баталж байна. Сэрэмжтэй байхтун Монголчууд.

    Хариулах
  14. Мэдээлэл хэзээнийх вэ? Миний санаж байгаагаар яг энэ агууллагаараа 10 гаран жилийн өмнө хэвлэлд тавигдаж байсан зүйл байна. Биднийг айлгах үүднээс ийнхүү ахин тавьж байгаа бол дэмий л хэрэг . Харин сэрэмжлүүлэх, юм бодуулах үүднээс бол арай өөр тхлххс нэмэлт санал дүгнэлт, эх материалыг он сараар нь тодорхой бичвэл хэрэгтэй сэн.

    Хариулах
  15. за бараг л үнэний хувьтай,одоо ч дорнодод монголчууд хужаа нарынхаа зарц боол шиг л загнуулаад зодуулж хөөгдөж туугдаад л амьдарч байна шдээ

    Хариулах
  16. Монгол хэзээ ч мөхөхгүй дээд тэнгэр ниргэх байлгүй угаасаа дэлхийн хүмүүс харь гаригийн туршилтын хүмүүс тиймээс хятад хичнээн олон ч байлдаж чадахгүй унхиа муутай харин монгол ухаан шал өөр эд нарыг нэг монгол сая гаднын эзэрхийллийг юу ч үгүй хийнэ.

    Хариулах
  17. энэ муу арчаагуй хятадууд монголыг эзэлж чадахгүй ээ. Томроод байвал бид оростой нэгдэнэ гээдл суучихна ш дээ. бид нар оросын хувьд хамгаалалтын чухал бүс. хятадууд оростой байлдахад арчуулна ш дээ. 300 саяуулаа байж 300мянган манжуудад 300-д жил дарлуулж байсан улс. бас манай ЮАНь гурэнд 100-д жил нухуулаа биз дээ. ясны ажилын хүмүүс. монголчууд хятадтай нэгдэнэ гэж хэзээч байхгуй ээ .манайхан чинь яснаасаа хятадуудад дургүй хүмүүс. хятадуудч их давруу гарууд. монголоор хамаагүй оролдсон улсууд мөхдөг гэж унэн шүү.

    Хариулах
    • Хаха угаасаа эзлээд яах юм. Эзлэх ямар ч шаардлага байхгүй тоочиж эзлэх гүй харин битгий Хятадад үйлдвэрлэсэн хувцас хунар, цахилгаан бараа хоол хүнс бүх юмын хэрэглэ. Аягүй бол танайх хятадад үйлдвэрлэгдэсэн барааг зарж амьдралаа залгуулж байгаа биз

      Хариулах
  18. Хятад бол дайчин улс биш

    Уучлаарай хятад хэзээч ийм их дайн хийж чадахгүй харин ч эсэргээрээ комист нам нь унан шүү шаан гэдэг чинь наадах чинь байх даа

    Хариулах
  19. ядаж хуучин цэргийн техникээ хөдөлгөх нефтийн үйлдвэртэй болох хэрэгтэй. 76 ухна ямаанууд 30 жил нефтийн үйлдвэрээр шоудлаа. Жил болгон нэг сая тн газрын тос экспортолсон гээд гайхуулаад байх юм. Хужаа ах нараасаа шагнал горьдодгийм байхдаа. Төрийн Хулгайч нартайгаа тэмцэх хэрэгтэй. 7 байшинт С. Баярыг яаж ч чадахгүй байна шдээ.

    Хариулах
  20. энэнээс нь өмнө амжиж бид түрүүлж дайн хийгээд өвөр монголоо булааж авья. дараа нь хятадыг эзэлж аваад татвар авдаг болцгооё. чадахгүй гэж бодож байвал чадахгүй. чадна гэж бодвол чадна.

    Хариулах
    • Зарим газар нь хуухдийн зулай шиг нимгэн болсон гэсээн нэг л едер цем авч газрын гаваар орж Хятад улс гэж байхгуй болох байхаа тийм цаг нь хурдан ирээсэй бузарууд дэлхийгээс зайлаасай,одоо манайд орж ирж байгаа хятадуудыг хурдан хугацаанд буцаан гаргахгуй бол маш аюултайдаа!!!

      Хариулах
  21. Хятадыг үзэн ядах үзлийг минь дэвэргэж, уушиг зүрхээр хатган өвдлөө. Хятад үндэстнүүд миний хараал зүхэлд автаж үндэс угсаагаараа сүйрэх болтугай.

    Хариулах
  22. Хятадуудад иргэний паспорт олгоод байгаа хумуусийг сайн шалгаачээ,хятадын эрлийзууд байна уу эсвэл авилгал аваад паспорт егеед дургиад байна уу?

    Хариулах
  23. Hyataduud bol hezee ch Manj Chin gurnii zalgamj halaa bish. Odoo orchin ued nohtsol baidal oor bolson. Yagaad iim medeelel oir oirhon tavigdaad bna gej bodvol Hyatadiin erliizuud, hyatadiig demjigchid baigaa bolood l ingej bgaa. Bid tuurga tusgaar Mongol uls, NUB-iin gishuun oron. Bidnii ovog deedes ene gazar shoroonii toloo ami nasaa zoruilsan ue ueiin tuuh bna. Irgen hun ger bulee hagaaldag bol ard irged ni uls ornoo hamgaalah l bolno. Eldev iimerhuu uhuulga surtalchilgaand avtagdahgui baihiig olon tumendee anhaaruuliya. Bidnii eh oron hoich ireedui maani ene l gazar shoroon deer amgalan taivan amidrah estoi

    Хариулах
  24. өмхий хужаа нар монголыг эзлэх гэж 3000 жил үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа..даанч чадахгүй байсаар байгаад өөрсдөө задрах дээрээ тулаад байна..бид нар л мэддэггүй болохоос хятадыг тойроод хар мянган дайснууд нь байдаг..төлөг гөлөг веятнамууд, тайланд, филиппин, чөлөөт уйгар хөдөлгөөнийг дэмждэг лалын шашинт улсууд болох казакстан, пакистан, узбекстан \шаардлагтай үед Жихад зарлах исламын ертөнцийн 20-д улс бий\ за тэгээд хужаа гарал угсаатай ч тусдаа улс болох өмнөд солонгос, хойд солонгос болон хятадтай газар нутгийн маргаантай хүн ам болоод цэргийн тоогоороо хятадтай эн тэнцүү энэтхэг улс.мөн хятадыг боломж гарвал нам цохихоор гэтэж байгаа супер гүрэн Америк, \АМЕРИК гэдэг чинь ард нь АНГЛИ болоод европын холбоо гэсэн үг\ ..за тэгээд алс дорнодоо хятадад алдахаас болгоомжилж байдаг, зэвсэгт хүчнээрээ Америкын дараа орж буй Аугаа их РОССИЯ гүрэн гээд цуварч өгнө..эцэст нь хамгийн гол дайсан болох хэргийн эзэн хэнгэргийн дохиур МОНГОЛ улс араа шүдээ хавираад АЛАЛЦЬЯ хэмээн байж байна..хужаа хүнд ямарч боломж байхгүй..хэ хэ

    Хариулах
  25. towiig sahih bodlogo gej soliotoi loozon dewshuulchiheed deeshee haraad hewteed bj bolohgui zewsegt huchnee behjuul baruun zuun omnod hiliin oryonuudchin undsendee ezengu bn ene chigleluuded huchirheg zewsegt huchin bii bolgo amerk orsoos tsergiin tsergiin tuslamj aw batlan hamgaalah saidiig mergejliimn huneer soli

    Хариулах
  26. bitgii khudlaa khiirkhetsge kharin ch ertkhen khyatadiin neg kheseg bolchikh kheregtei 3khan say khuniig mur buten gedes tsatgalan avaad yavakh chadvargui tur zasagtai baisnaas khuchirkheg ulsiin irgen geed yavj baisan ni deer

    Хариулах
  27. buhimdaad yah ve Mongol ahan duus mini ene horvoo chini hezeed ch hediid ch teneg humuuseer duuren l baisan baigaa baisaar ch baih bolno shuu dee tenegleliin hajuugaar zugeer l ineegeed ungurtsguu buteshgui muruudliig ni hen ter teneguudees bulaah bilee muruuduj l baig gol ni dor burnee l uhaantai alsiin bodoltoi baihad bolno

    Хариулах
  28. Бодох л хэрэгтэй. Иймэрхүү уирдлагуудтай удаан байвал хэцүү л болох нь бидний монголчууд эх орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй шүү

    Хариулах
  29. hyjaa nariig oruulaj ireed barilaga bariuldag ni byryy!!!

    ene l hamgiin ynen baih!!!odoo yabj baigaa ajillagaa chini,baij baigaa tor zasag chini hil hyazgaar Hyatadtai harilzaj baigaa syyd bolon syyd bysaar ajillaj baigaa chini Hyatadiin gar door amidarch bna!harj baigaa biz dee,eder edereer l ta nariig Hyatadyyd barizaalaj lezench nertei yyl yyrhaigaar boomiloj tyynteigee zerchildbel Hyatadiin hyyliar dairch dabsilah bolno!

    Хариулах
  30. hujaa dobdloh sanaatai ni ynen!!!

    yag odoo Mongolchyydad setgel zobon erebdeltei amidarch bna!heseg hymyys saihan amidardag biz!getel ikhenh Mongolchyyd byryy tor zasagaas bolj bodloggyi siidberyyd dendsenees bolj aimsigtai chag hygazaa irsen ni ilt haragddag,ta nar Dornodiin hiliig har daa!ene tor zasag chini uund yamarch hariult egdeggyi!nyyrs teeberlej yabaa ene olon masinyyd Hytad taliin hatyyrhal ni arai dendsen met syyliin yeiin medeelelyyd yarigddag ta bid nar demii dongosoh yahab ee?eh oron chini Hyatadiin medeld orood baina!anhaar!!!!ylas toriin bolon er zeeliin hybid ch zaasaa yabahaargyi boljee!28 $ terbym ertei Mongol zaasaa yabah yy?….eneeder amidarch baigaa ynen ch yamarch bodlogo siidber ene toroos garsan yum alga!ene tor chini byzartsan bna!Mongoliin byh sat satandaa anhaarbal zohih chag irjee! yalanguya 21 zyyniihan ene chag yed terj essen yrbaach sarbaach zaluuchuud Mongoliig suid hiij bna!Gadniihand juuchilaj lezench nertei alban bicheg ikhe taraajee!enyynees bolood Hyatadyyd mas zyzaatgasan ynet zaasaa zaasid ezemsuuleh ygyid hyrbel Hyatadiin hyyliar gadniihaa irgediig hamgaalna gee biz dee!ene chaihlgaan chaasan deer bichdeg sigee erch hychtei eh oron ard tymeniihee telee eder byr sanaj serj yab!!!ta nar bol nyyreen haryyldaggyi hydalchyyd hylgaichyyd men!!!ta nariin naad ygnyyd chini zygeer cheejnii bangaar hyzdag zolignyyd baina!ta nariin ygnyyd ynend herhebch hyrehgyi ee!demii balai hydalaar byrzgaa!!zebhen eh orniihoo telee baizgaa!!eh oronch hymyyjil eh oronch baina gedeg byh zyil deer haragddag,ta nar boloogyi bna!ta nariin yarisan kamand bichsen bygd yrbaach sarbaach zantaigaan yag tohirch bna!ta nart zyrh zorig yuch baihgyi eersniihee tenegt hetlegdej eldeb arhi dars hyyhen syyhand zarligdaj yhaan sanaa chini byzartsan bna,deer ni Hytadaas irsen eldeb jims,arhi darsanaas byzartjee!!!iim hymyys neg ikhe eh oronch hyn sig soliordog baihgyi yu?…yu gej ch egyyleed tarhi chini sirgejee!eh orondoo ingej amidardaggyi yum!sain bodozgoo!!!Hyatad dairah ni ynen syy!!!!yhaarzgaa!tor zasagaan eedtei hyneer odoo baigaa ikhe hyral zasagiin gazar yamar bna gej sanaj bna!hyral zyglaan end tendgyi hiij jagsaal zyglaanaa ynenii nydeer harj ene habar zyn sain ynenii telee amidar?tegj yabaad yu haragdahiig sydlaachid anhaarch abzgaah biz ee!!

    Хариулах
  31. Эрлийз, хурлийзуудын мөнхийн хүсэл энэ. Төрд байгаа эрлийзүүд үүний төлөө л явж байгаа. Даанч биелэхгүй санаа юм. Хятад Монголыг хэзээ ч өөрийн болгож чадахгүй.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.