Саяхан болсон жүдо бөхийн ДАШТ –д манай нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ өндөрлүүлсэн ч гэлээ багийн төрөлд амжилтгүй оролцсон нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн нүүр хуудсаараа дамжуулан ийн сэтгэгдлээ илэрхийлж “бид үнэндээ липтон цай, борцтой шөлөө идээд л барилддаг”гэсэн.

Тэгвэл липтон цай уудаггүй люкс хэмжээнд аялдаг шүүгч байгаа М.Бөхбат юм. Та бүхэн түүний нислэгийн зургийг харж байна. Жүдочид нь сарын 450 мянган төгрөгийн цалиндаа бүгдийг багтаах газрын амьтны зовлонгоор зовж байхад шүүгч нь тэнгэрийн амьтдын явдлаар явж байна.

Өнгөрсөн сонгуулийн үеэр  Хонкгонгийн Лим баян, жүдо, “Женко”, офшор данс, компани хэмэн баахан шуугисан. Нэгэн цагт “Женко”-гийнх байсан (Компаниудын танилцуулгыг байрлуулдаг Монголын хэд хэдэн сайт дээр уг компанийн албан ёсны хаягийг “Баянгол” зочид буудал, II давхар” гэсэн бол “Bloomberg”-ийн бүртгэл дээр “Genco Holdings Pte Ltd” компанийн Сингапур дахь хаягаар байгаа) “Камекс” хэмээх компани бий.  Бүр тодруулбал Хонгконгийн усны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур “Камекс” компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авч,нэрээ “Mongolian Investment  Group” (Mongolian INT) буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп” хэмээн өөрчилсөн ба “оффшор” компани байгуулагчдын диваажин гэгддэг Кэймэний аралд бүртгүүлжээ.

“Mongolian Investment Group” вэбсайтдаа Төв аймагт 228а, 13553а, 13533а, 15429а дугаартай лицензүүд эзэмшдэг гэсний эхнийх нь “Камекс”-ын эзэмшдэг лицензийн дугаартай мөргөж байгаа бөгөөд АМГ-т буй талбай ашиглалтын зургаас үзэхэд эдгээр нь Төгрөг нуурын ордын талбай яг мөн байна. Энэхүү “Mongolian Investment Group” гэх оффшор компанид таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хоёр хүн байдаг бөгөөд тэдний нэг нь “Ядамсүрэнгийн Батсүх 5.31 хувь” гэжээ. Ядамсүрэнгийн Батсүх гэх энэ эрхэм нь Та бидний сайн мэдэх Ардчилалын 13-ын нэг Х.Баттулгын дотны анд “Ард” хэмээх Батсүх юм. Мөн “Женко34” бөхийн клубийн вэбсайтад Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр орсон. Танилцуулгад нь “Я.Батсүх, “Камекс” ХХК-ийн захирал” гэсэн байна. Тэгвэл Азийн оффшор компаниудын бүрэн мэдээллийг багтаасан Хонгконгийн “Ааstocks” компанийн мэдээллийн баазыг өнгийж үзвэл энэ нэр дахин гарч ирнэ.

Харин нөгөө монгол нь “Машбатын Бөхбат болон түүний эхнэр Балболдын Оргилсүрэн нар тус бүр 17.21 буюу нийт 34.42 хувийг эзэмшиж байна. Гурван монголын хувьцаа нийлбэл, энэ компанид 40.16 хувь буюу Хонгконгийн цуутай баян, будлианы эзэн “Wong Ching Ping Alex”-ийн араас уг компанийн эздийн хоёрдугаарт бичигдэж байна. Мөн дээр дурьдсан Х.Баттулгын эртний анд гэгдэх Билли Лим Син Паугийн охин Селистина 5.74 хувийг эзэмшдэг гэнэ. Манай жүдочдыг мөнгөөр шагнасан хэмээн нэр гарсан өнөө Деннис Лим “Mongolian Investment Group”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 2010 оны 10 дугаар сард алдарт жүжигчин Жэки Чаны Монголд хийсэн гурав хоногийн буяны айлчлалыг Хонгконгийн “Mongolian Investment Group” компани санаачлан зохион байгуулсан гэдгээ өөрийн вэбсайтад албан ёсоор мэдээлсэн байна.

НУУЦ.мн

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн