Төрсөн дүү нь санааатайгаар эгчийнхээ аминд хүрсэн жигшүүрт хэрэг энэ сарын 21-22-нд шилжих шөнө гарчээ. Сэжигтэн 19 настай Б нь 20 настай найз Э-гийн хамт хувийн өс хонзонгоор бүлэглэн амийг нь хөнөөгөөд, галдан шатаасан болохыг нь цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ. “Саруул” хотхоны 112 дугаар байранд гал гарч 27 настай бүсгүй амиа алдсан байдалтай олдсон.

Галын шалтгааныг тодруулахад гэмт этгээд нь хэргийн ул мөрөө баллахын тулд санаатайгаар гал тавьсан байжээ. Сэжигтэнг  нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн