Дуучин Анугийн 5 охиныг 12 нас хүртэл нь брэнд хувцсаар хангахаар болжээ

Дуучин Ану тун ч маркетинг сайтай нэгэн. Таван охины ээж болсон тэрээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй блогоороо өөрийн хувийн амьдралаа дэлгэхийн сацуу чамгүй олон зүйл сурталчлаад авдаг.

Блогоо хөтлөх болсноос хойш олны анхаарлыг ихэд татах болсон түүний охидод “United Colors Of Benetton” дэлгүүр гэнэтийн бэлэг барьж 12 нас хүртэл нь хувцаслахаар болсноо дуулгажээ.

Үүнд ихэд баярласан Ану “Оройн мэнд гоё юм хэлэх үү? Та нартайгаа хуваалцахгүй байж чадахгүй нь ээ. Би бүүр охидынхоо өмнөөс баярлаад хөөрөөд үсрээд инээгээд,бүжиглээд одоо л нэг амьсгаа дарагдаж байна кккк Эгчийн маань Монголд оруулж ирсэн хүүхдийн эко сертификаттай “United Colors of benetton” брэнд маань 5 охиныг маань 12 нас хүртэл хувцаслахаа амлаж ээ.

Ваав ямар гоё юм бэ тэ. Төрсөн цагаасаа эхлэн өмсдөг хүүхдүүдийн минь өмсөх дуртай брэнд,Орж ирсэн цагаас нь тууштай үйлчлүүлж ирсэн надад бол үнэхээр гоё байноо. Аливаад тууштай байсны хариу шагнал нэг л өдөр заавал ирдэг гэдэг. Гэхдээ энэ үгийг материаллаг байдлаар битгий ойлгоорой. Баярлалаа бүх зүйлд.

Хайрт эгч Н.Оюунбат таньдаа хязгааргүй үргэлжлэх талархлыг гэр бүлийнхээ өмнөөс хүргэе. Таван охины хувцас гэж багагүй л юм болно.Би ч сүүлийн үед би яах вэ дараа нь болъё, охид минь л гэдэг болсон. Тэгсэн миний зулзагууд өөрсдөө дуртай хувцсаа бэлгэнд авах боллоо” гэв.

Үүнийг дуулсан зарим хүмүүс Анугийн оронд амжиргаа муу олон хүүхэдтэй хүнд энэхүү бэлгийг гардуулсан нь дээр хэмээн шүүмжлээд амжжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.