Канадын Food network-ийн бүтээл, “Chef in your ear” шоуны Монгол хувилбар болох “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаарын эхний хэсэг өчигдөр үзэгчдийн хүртээл болсон.

Ахлах тогоочийн зааварчилгаагаар туслах тогоочид нэг цагийн хугацаанд рестораны хоол хийж гүйцэтгэх ёстой энэхүү нэвтрүүлгийн эхний дугаарт загвар өмсөгч Балжидмаа болон Улс төрч Б.Жаргалсайхан нар оролцжээ.

Тэмцээний үеэр Балжидмаа тун ч ширүүхэн өрсөлдөгчтэй нүүр тулав бололтой “Битүү айсаар байгаад л таарсан өрсөлдөгчөөсөө” хэмээсэн бол Жагаа өөрийн ахлах тогоочоо дараагийн удаад өөрийн туслах тогоочоор оролцуулах санал гаргаад авав.

 

Өрсөлдөгчөө болон өөрийн ахлах тогоочоо жижгэрүүлээд авсан АН-ын гишүүн асан “Буян” компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан шүүгчийг хүртэл жижгэрүүлээд авав уу? Ямартай ч тэрээр ялагч болсон бөгөөд дараагийн удаад цуйван сэгсрэх санал гаргаад амжив.

https://www.facebook.com/ntvmn/videos/1844930815538085/

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн