Алга болсон аутизмтай хүүгийн цогцсыг оллоо

Энэ сарын 2-нд яармаг орлоо гээд гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай  аутизмтай Т.Цогт хүү амиа алдсан байдалтай олджээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, Фэйсбүүк грүппүүд 10 гаруй хоног эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэний эцэст цогцосыг Улаанбаатар хотоос 90 км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон байна. Урьдчилсан байдлаар хүүг осгож амь насаа алдсан байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа юм.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн