Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаа Баянзүрх, Хан-Уул, СХД, Налайх, Багахангай зэрэг зургаан дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг дуудсан.

VI байршилд буюу Хан-Уул дүүргийн X хороонд 0.7 га газрыг 84.828,000 төгрөгөөс эхлэн дуудаж 89.830.000 сая төгрөгөөр худалдсан. Мөн X байршилд  Хан-Уул дүүргийн X хороонд 0.39 га газрыг 47.366.000 төгрөгөөс эхлэн дуудаж 48.362.000  төгрөгөөр худалдлаа.

Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй худалдаа өнөөдөр /2018.4.20/ болж, хоёр байршилд газар худалдлаа. Нийт дүнгээрээ 138 сая төгрөг хүрч, зарагдлаа. Энэ жил нийслэлд 29 байршилд газар худалдах юм. Газрын дуудлага худалдааны доод үнэ 44 сая бол дээд үнэ 784 сая төгрөгөөс эхлэн дуудагдах гэнэ.

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн