БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний төвшин тогтоох 14 дэх удаагийн шалгалт эхлээд 11 дэх өдрөө явагдаж байна. Одоогийн байдлаар уг шалгалтад нийт 3752 хүн орохоос ирц 80 хувь буюу 3038 хүн орсон байна. Үүнээс 90 болон түүнээс дээш оноо авсан иргэн 697 байгаа аж. Шалгалтад хууль бусаар тэнцэх гэж шалгалтын журам зөрчсөн 41 тохиолдол бүртгэгджээ. Хэрвээ дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн