Германд ”цахиур хагалж” яваа Монгол эмэгтэйчүүд

2018-04-19 16:412min1
mongol emegteichuud

Жил ирэх бүр олон улсад эх орныхоо нэрийг гаргах чадварлаг залуус, уран бүтээлчид нэмэгдсээр байгаа нь хэчнээн сайхан. Тэр дундаа дараах гайхалтай бүсгүйчүүд Герман улсад ажиллахын зэрэгцээ ур чадвар, ухаан мэдлэг, “хатан” ухаанаараа дэлхийн тавцанд үнэлэгдээд байна. 

1.Б.Үйзэнмаа /кино найруулагч, жүжигчин/

Image result for үйзэнмаа

 

Герман улсад ажиллаж, амьдардаг найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хар” киногоо ХБНГУ-д нээсэн. Тус уран бүтээл нь Германы Мюнхен хотод болсон Баварын кино наадмаас “Шилдэг залуу найруулагч”-ийн шагнал, Испанийн Таррагона хотноо болсон кино наадмаас “Шилдэг санаа” шагналыг тус тус хүртэж, удаа дараагийн олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон билээ.

2.П.Урнаа /нүүр будалтын артист/

Image may contain: 1 person

П.Урнаа Герман улсын Берлин хотноо байрлах “Zalando Content Creation” компанид ажилладаг мэргэжлийн нүүр будалтын артист, дүр хувиргагч. Тэр “Germany’s Next Top Model” шоуны загвар өмсөгчдийг хариуцан ажилласан бөгөөд нэр хүндтэй олон брэндүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай бүсгүй юм. Түүний хувийн хуудсыг энд дарж дагаарай.

3.Ж.Энхтуяа /хөгжимчин/

Герман улсын Франкфурт хотод ажиллаж, амьдардаг хөгжимчин бүсгүй тус улсын төдийгүй олон улсын нэр хүндтэй театруудад тоглож байсан чадварлаг нэгэн. Тэр тун удахгүй Франфурт хотын дуурийн театрт тоглохоор бэлтгэлдээ ороод буй.

4. Б.Үзмээ /инженер/

Б.Үзмээ дэлхийд тэргүүлэгч “IAV” автомашин технологийн компанид  загвар зохион бүтээгч, инженерийн хариуцлагатай ажлыг эрхлээд 10 гаруй жил болжээ. Тэр саяхан багийн хамт автомашины хурдны хайрцаг удирдах систем зохион бүтээсэн нь “Mercedes Benz” тэргүүтэй компаниудад хэрэглэгдэж байна.

5. Д.Бямбасүрэн /кино найруулагч/

Image may contain: 5 people, people smiling

Монголын Кино Урлагийн Дээд сургуулийг төгссөн Д.Бямбасүрэн Германы “BASIS Berlin Postproduktion” компанид ажилладаг кино найруулагч, зохиолч, продюсер нэгэн юм.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-04-20 02:49 at 02:49

    Монгол эмэгтэйчүүд гадаадруу гарвал улс орныхоо нэрийг гаргана, олж бга хэдээрээ нөхөр хүүхдүүд ар гэрээ тэжээнэ. Эрчүүд нь гадагшаа гарч ажил хийвэл өөрсдийгөө гоёно, мөрийтэй тоглоом хүүхэнд зарцуулна, архи тамхинд олсноо үрнэ, согтож агсан тавьж зодолдож хулгай танхай хүчингийн хэргээр улсынхаа нэрийг бузарлана. Үнэнч нэгэн нь 5 хан % л бх

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй