Таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй эмэгтэйг хүчирхийлжээ

2018-04-19 15:331min0
taksi

Сүхбаатар дүүргийн нутагт таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй болтолоо согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тус дүүргийн 18 хорооны нутагт “хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагат ирсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж таксины жолооч Б нь 24 настай Б-г хүчирхийлсэн болохыг нь тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй