Шөнийн тоолуурын хугацааг нэг сараар урагшуулсан зөрчил илэрчээ

2018-04-19 14:451min0
3534

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ирсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Иргэдээс ирсэн “Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна” гэх гомдлын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф хариуцсан мэргэжилтнүүд шалгалт хийсэн байна.

Шалгалтаар Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифийг хөнгөлөлтийн хугацааг нэг сараар урагшуулсан зөрчил илэрчээ.

Тиймээс зөрчил үүсгэн, иргэдэд хүндрэл учруулж илүү төлбөр тооцоо авсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” талаар 203 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа /сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Цахилгаан эрчим хүч хэрэглэгч танд дээрх асуудалтай холбоотой өргөдөл гомдол байвал  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд” ТӨХК-д гомдлоо гаргах, доорх утасны дугаарт холбогдон санал хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлүүлэх боломжтой.

Эрчим хүчний зохицуулах хороо – 11-31231

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” – ТӨХК 7004-7004

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй