Бусдыг зодох гэж “онгирч” байгаад амиа алджээ

2018-04-19 10:181min3
taxia

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг өдөөн хатгаж улмаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 14-нд гарчээ. Талийгаач Н нь амиа алддаг өдрийн үүрийн 04:00 цагийн орчимд дөрвөн найзын хамт Баянгол дүүргийг зургадугаар хорооны нутагт байрлах нэгэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж, гарч явах үедээ  таних гурван залуутай маргалдан, зодолдсон байна. Тэдгээр залуус  автомашинд сууж зугтсан боловч талийгаач нь найзуудын хамтаар такси барьж араас нь гүйцээд зодолдсон боловч амиа алджээ. Мөн түүний найз Г нь хүнд бэртэл авсан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийн мөрөөр эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар сэжигтэн этгээдүүдийг баривчилжээ. Шалгалтын явцад Сүхбаатар аймгийн харьяат А, Ч, Б нар бүлэглэн энэ хэргийг үйлдсэн бөгөөд  А нь мэсний зүйл ашиглан хохирогч Н-ийн тархинд гэмтэл учруулсан нь үхэлд хүргэсэн нь тогтоогджээ.  Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм

Иймд иргэд та бүхнийг архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, баар цэнгээний газрууд болон шөнийн цагаар үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдэд үйлчлэхээс татгалзах, тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байхыг анхааруулж байна.

3 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-04-19 11:48 at 11:48

    наад бар, цэнгээнийхээ газрыг шөнө ажиллуулдаг нь буруу шүү дээ, яасан их цаг завтай, мөнгөтэй ч залуус байдаг юм, төр засгийн бодлого нь ч хаана байгаан, хайран амь.

    Хариулах

  • нэргүй

    2018-04-19 13:38 at 13:38

    Больж хохь нь

    Хариулах

  • иргэн

    2018-04-23 09:25 at 09:25

    Энэ гэмт хэрэг гарч байгаагийн гол өдүүлэгч газар нь баар цэнгээний газрууд шүү дээ, одоо караоке гэж шөнөжингөө орилж чарлаж архиддаг газрууд байна Цагдаагийн газар ажлаа хийхгүй байна????

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй