Өвөр Монголд ажиллуулах нэрээр иргэдийг залилж байна

2018-04-19 10:011min1
mongol

Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна.

Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ГХЯ

1 сэтгэгдэлтэй

  • сандаг

    2018-04-19 22:43 at 22:43

    өвөр монголд багшлах , урлаг ,урлалын чиглэлээр ажиллахаас бусдаар ХАА н чиглэлээр ажиллахаар явах ямарч шаардлагагүй нэр хүндээ доош нь хийсэн хэрэг , улсаас бүр хориглох хэрэгтэй.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй