Тавдугаар сарын халгайг хүнсэндээ хэрэглсэнээр ядаргаа тайлагддаг

Монголчууд эрт үеэс хаврын халгайг ужиг хууч өвчин, биеийн эсэргүүцэл суларсан үед өргөн хэрэглэдэг уламжлалтай. Халгай нь эрүүл мэндээс гадна гоо сайханд ч сайнаар нөлөөлдөг ургамал бөгөөд өдийд буюу тавдугаар сард түүж хатаагаад хэрэглэвэл илүү үр дүнгээ өгдөг аж.

Тавдугаар сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Тодруулбал, тавдугаар сарын дунд үеэс ойн зах, эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг.

Дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал бол халгай. Халгай нь дотроо таван дэд төрөлтэй. Тавдугаар сарын халгайг түүж, шөл, хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг гэж үздэг. Халгайг 8-9 дүгээр сард түүн авч, хатааж хэрэглэх нь бас элбэг. Халгай К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулсан байдаг.

Ингэж түүсэн халгайгаа хатааж эсвэл шууд хэрэглэж болно. Халгай нь амин дэмээр баялаг тул биеийн дархлаа тэтгэх, гоо сайхныг жавхаажуулах шидтэй. Хоол хүнсэнд эмчилгээний журмаар, мөн гадуур угааж шавшиж хэрэглэж болно.

Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос зургаадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.

 Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм халгайг хатааж нунтаглан хийж найруулаад хоолны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна. Элэг, цөс, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг байна. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.

One thought on “Тавдугаар сарын халгайг хүнсэндээ хэрэглсэнээр ядаргаа тайлагддаг

  1. зочин 2018-04-20 10:34 at 10:34

    хэрэгтэй мэдээлэл үруулсанд баярллаа

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн