Ц.Нямдорж: С.Эрдэнэ мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор  Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд бухимдав.

Тэрбээр  “УИХ-ын гишүүд, төрд алба хашиж байгаа хүмүүс улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа болчихмоор байгаа юм. Ч.Сайханбилэг 2016 оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 40 хувьд олгоно гэж батлуулсан. Тэр үед одоо танилцуулга хийсэн З.Энхболд УИХ-ын дарга байсан. Он гарсны дараа хүүхдийн мөнгийг 100 хувьд нь олгоно гэж хэлээд төсөвт тодотгол хийлгүй хүүхдүүдэд мөнгө олгосон. Дараагаар нь дахиад хүүхдийн мөнгийг тодорхой хувьд олгосон. Түүх нь ийм юм. Өнөө маргаашаа бодож худлаа ярьдагаа болчих. Одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан.  Өнөөдөр 5000 малтай малчин 20 мянган төгрөгөөр яах юм. Хаана хаанаа худлаа хэлдгээ больчих. Та нар ой санамжаа больчихсон байхыг үгүйсгэхгүй. Миний ой санамж хэвээрээ. Улс төрийн зорилгоор худлаа ярьдагаа л больчих” гэв.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэлээд бухимдажард түмнээ басамжлахаа боль”

7 thoughts on “Ц.Нямдорж: С.Эрдэнэ мөнгөгүй гээд айлын хөргөгч, телевиз тоолоод явж байсан

  1. Зочин 2018-04-17 17:26 at 17:26

    Үнэн л хэлж. Эрдэнэ бол хүн хог. Монголын төрөөс зайлаасай

    Хариулах
  2. Irgen 2018-04-17 18:31 at 18:31

    Zuv l yum yarij bna .

    Хариулах
  3. би 2018-04-17 18:41 at 18:41

    АН-ын лаларууд минь гай болсноос зай болоод өг, женкогийн хүүхдүүдэд сард 1 л өгөх 20.000 төгрөг хэрэгтэй юу, хэрэггүйшд хар малнууд минь, битгий худлаа попроод байгаарай

    Хариулах
  4. Зочин 2018-04-17 20:24 at 20:24

    ПОПУЛИЗМ ХИЙЖ УЛС ОРНОО ХОРЛОДОГ ЭДГЭЭР ХУЛГАЙЧУУДЫГ ЖЕНКО БОЛОН АН-ЫН ХУЛГАЙЧУУД ХОШУУЧИЛЖ ЯВНА. АВАХГҮЙ ГЭЭД БАЙХАД НЬ ХҮЧЭЭР ӨГӨХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА АА. ХҮНЭЭ ӨСГӨХ БОДЛОГО ГЭЭД ХУЦААД БАЙХЫН, 20 МЯНГЫН ТӨЛӨӨ МОНГОЛЧУУД ХҮҮХЭД ҮЙЛДВЭРЛЭЭД БАЙГАА БОЛЖ БАЙНА УУ. ЭНЭ ИХ ТАРААЖ ЦАЦААД ЖОРЛОНД АСГААД БАЙГАА МӨНГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙВЭЛ ХИЧНЭЭН ОЛОН ХҮН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.

    Хариулах
  5. эмгэн 2018-04-18 08:48 at 08:48

    бүтээн байгуулалт эргээд мөнгө олох ажилдаа хөрөнгө оруулаач. захын эмгэн мэднэ дээ, энэ зарчмыг

    Хариулах
  6. зочин 2018-04-18 10:54 at 10:54

    Хүүхдийн мөнгөө авах хүсэлтэй иргэд нь хүсэлтээ гарга гээд л хүсэлтээ гаргасанд нь өгчихвөл болохгүй юу. 20 хувь нь амьдралын боломжтой гэж үзээд байгаа юм бол тэр 20 хувь нь хүсэлтээ гаргахгүй үлдэх л байлгүй дээ. Зарим боломжтой өрхүүд нь хүсэлтээ гаргахгүй байх магадлал байх шүү дээ.Зарим нэг нь хөөцөлдөж авахаасаа төвөгшөөдөг хүмүүс ч зөндөө байдаг юм билээ.

    Хариулах
  7. зочин 2018-04-18 11:10 at 11:10

    Нямдорж сайд голтой үнэн юм ярьжээ. АН ЫН ҮЕД ямар их нугалаа гарч завхарч байсныг нам гэж балайрдаггүй энгийн ард мэднээ ялгана хуурдаг үе аль алинд чинь орон зай байхгүй шүү. Эрдэнийг АТГ шалгаарай

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн