“Юу гэнэ ээ” гэдэг чинь “Өршөөгөөрэй” гэсэн үг

Голдуу эмэгтэйчүүд яриандаа “Юу гэнэ ээ? гэсэн асуух үг их хэрэглэдэг. Ялангуяа хүнтэй маргалдах, үзэл бодол зөрөлдөх үедээ гэнэт л сонсгол муутай болчих юм шиг шиг ” Юу гэнэ ээ, чи сая юу гэсэн бэ. Юу гээд байгаа юм” гэхчлэн асуудаг. Бас ” юу, юу гэнэ ээ” гэдэг. Ингэж асуухыг эрчүүд хэрүүл гуйж байна, хэрэлдэх гэж өдөж байна гэж хүлээж аваад байдаг талтай. Гэтэл энэ үг огт тийм утга илэрхийлдэггүй.

Сонгодог уран зохиол, итали, франц кинон дээр харилцан ярьж байгаа хүнийхээ асуултыг ойлгоогүй тохиололд давтан хэлэхгүй юу гэсэн утга санааг илэрхийлэхдээ “Өршөөгөөрэй…”, гэж хэлдэг. Ярилцах зуур нөгөө хүн тань “Pardion?” “Execuse me” гэх мэт үгсийг хэрэглэж байвал “Өршөөгөөрэй, уучлаарай таны яриаг сайн ойлгохгүй байна” эвслэ “Таны яриа таалагдахгүй байна”, “Давтан хэлэхгүй юу” гэх мэт утга агуулдаг. Үүнтэй адил хэн нэгэнтэй ярилцах өндөр дуугаар ярих, маргах үед нөгөөх хүн тань “Юу гэнэ ээ” гэж асууж байвал тухайн хүнийг сонсгол муутай эсвэл та сул хэлсэнтэй огт хамаагүй. Зүгээр л “Өршөөгөөрэй” гэж хэлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Угаасаа монголчуудын өдөр тутмын харилцан ярианд өршөөгөөрэй, уучлаарай гэдэ үгс хожуу нэвтэрч эхэлсэн болохоор “Юу гэнэ ээ” гэдэг үгийг айхавтан хэрүүлийн шижтэйгээр хүлээж авсны хэрэггүй.

“Юу гэнэ ээ” гэж эхнэр тань хэрүүл дундаа асуувал “Энэ маань өршөөгөөрэй гэж байгаа юм байна, илүү ойлгомжтой тайлбар нэхэж байгаа юм байна” гээд ойлгочих. Юм эерүү байх сайхан.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.