68 настай Ричард Гир хуримаа хийнэ

Жүжигчин Ричард Гир сэтгүүлч Алехандра Сильватай үерхээд гурван жил болж байгаа билээ. Тэд өнгөрсөн өвөл сүй тавьсныг 35 настай сэтгүүлч бүсгүйн хуруун дахь бөгж гэрчилсэн.

Тэгвэл Испанийн “ABC” сэтгүүл тэднийг хуримаа хийх гэж байгаа талаар мэдээлжээ. Хурим ирэх тавдугаар сарын 5-нд Вашингтонд болох аж. Харин Ричард Гир, Алехандра Сильва нар хуримынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа гэнэ. Өдгөө 68 настай Ричард Гирийн хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнө нь модель Синди Кроуфорд, Кэри Лоуэлл нартай гэрлэж байсан билээ.

fa4f949506ebce6727c92990eb32f4dd_fitted_740x700 68 настай Ричард Гир хуримаа хийнэ

15f0edf23641982d456ec42bac1d55ba_fitted_740x0 68 настай Ричард Гир хуримаа хийнэ

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.