Гэрийн босгон дээр яагаад гишгэж болдоггүй вэ?

Гэрийн босгон дээр гишгэж болохгүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Харин яг ямар учраас үүнийг цээрлэдгийг тэр бүр мэдэх болов уу?

Их эзэн Чингис хааны үеэс буюу “Их засаг” хуулид гэрийн босгон дээр гишгэхийг хориглосон байна. Хэрэв ямар нэгэн байдлаар албат, иргэн нь ноёныхоо гэрийн босгон дээр гишгэсэн тохиолдолд цээрлэл хүртээж, хатуу  шийтгэдэг байжээ.

Монголчууд гэрээ улс орны дайтай зүйрлэж “туурга тусгаар улс” хэмээн ярьдаг байсан учраас босгыг гэр-улсын хил зааг гэж үздэг. Иймд өвөг дээдсийн үеэс босгон дээр гишгэж бус алхаж гарахыг сургадаг.

  • WordPress
  • Facebook

5 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.