Г.Баасан: Би АТГ-ын дарга болоход бэлэн

МАН-ын дарга сонгогдохтой зэрэгцэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг даргалсан эмэгтэй бол Г.Баасан. Боломж л гарвал тус газар луу ноцдог “хобби”-той. Нэг бус удаа хэвлэлийн хурал зарлахдаа АТГ-ыг муу ажиллаж байгаг гайхаж, удирдах зөвлөлийн дарга Д.Энхжаргалыг огцрохыг шаарддаг. Өчигдөр (2018.04.16) хэвлэлд мэдээлэхдээ бас л тус газрыг “муулаад” авсан.

Хэзээний л дайчин зоримог гэдгээ харуулсан энэ эмэгтэй хурандаа Д.Энхжаргалыг үзэн ядах болсны цаад шалтгаан нь өөрөө АТГ-ын даргаар ажиллах нууцхан сонирхол нуугдаж буй гэх хардлага бий. Энэ талаар сэтгүүлчид түүнд хандаж,  “АТГ-ын даргад таны нэр дуулдаж байгаа. Та ямар байр суурьтай байгаа вэ” гэсэн асуулт тавихад “Олон нийт надад итгэл хүлээлгэвэл би АТГ-ын дарга болоход бэлэн. Би шаардлага хангаж байгаа” гэсэн товчхон хариу өгсөн байна. Харин АТГ-ын дарга Д.Энхжаргалын хувьд ажлаа сайн хийж буй, эсэхээсээ үл хамааран ажлаа өгөх нь тодорхой болсон.

12 сэтгэгдэлтэй

  1. АТГ-ыг үнэхээр авилгатай тэмцүүлэе,авилгаас салая,ард иргэд улс орноо бодоё гэсэн хүн болгон БААСАНГ дэмжээрэй,энэ ажлыг үлгэр жишээ хийж чадах ганцхан хүн бол БААСАН мөн

    Хариулах
  2. Шшшшшшш. Энэ Баасан авгай хөгшин хүүхэлдэй авилгатай тэмцэх юм гэнэ. Анынхны авилгачдыг аваран хамгаалж МАНын авилгачтай хатуу тэмцэх байлгүй дээ. Ийм балай авгай нараар бүхэл бүтэн мэргэжлийн байгуулгын мэргэжлийн ажилтнуудыг солихгүй байлгүй дээ. Тэнэгтэнэ гэхэд хэтэрхий юм. Бидний сонголт улам тэнэг болоод байх шиг.

    Хариулах
  3. Ийм тэмцэгч гентэй шударга хүмүүсийг биш,өөр лаларуудыг 28 жил сонгосоор,уруудсаар ирсэн бишүү-бид. АТГ-т бол мргэжил биш,сэтгэл дутагдаж байгаагаас авилгачид оодорч баясаж байгаа нь үнэн.

    Хариулах
  4. зөв. ард иргэдийн төлөөлөл байх хүн хэрэгтэй. дарга болох олигархуудын төлөөлөл цүнх баригчид зөндөө байгаа тэд юу ч өөрчлөхгүй

    Хариулах
  5. Баттулга оороо бох барилддаг дандаа боловсрол багатай хумуусээр удирдуулах юм байнадаа Ардчилсан нам дарга гэж авгай оор хун алсан алуурчин ер дордоод байнадоо

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.