Аливаа томилгооны асуудал ямагт олон нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ойрын хугацаанд яригдаж буй хэд хэдэн томилгооны мэдээллийг доорх байдлаар бэлтгэн хүргэж байна.

НЭГ: С.БАЯРЫГ ЭЛЧИНГЭЭС НЬ БУУЛГАХ БОЛОМЖТОЙ ЮУ

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар саатуулан шалгаж буй. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нь улсын Ерөнхийлөгчөөс итгэмжлэлээ гарддаг эрхэм цол хэргэм билээ. Тиймээс ч элчин сайдыг эгүүлэн татах эрх зөвхөн Ерөнхийлөгчид байх бөгөөд УИХ-тай зөвшилцөж байж, шийдвэр нь хүчин төгөлдөр хэрэгжихээр хуульчлагдсан байдаг.

Харин С.Баярын хувьд өнгөрсөн оны долдугаар сард Элчин сайдаасаа чөлөөлөгдөж, шалгагдах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд ирүүлсэн нь бий. Холбогдох хуулиараа бол, С.Баярын элчин сайдаас чөлөөлөгдөх асуудлыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж, УИХ руу оруулах учиртай. Хөдөлмөрийн тухай хуулиар хүсэлт гаргаснаас хойших 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдэх ёстой ч өнөөг хүртэл алгуурласан билээ.

Одоо нөхцөл байдал өөрөөр эргэж, С.Баярыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан болон “Оюутолгой”-н гэрээтэй холбогдуулан оффшор дансны асуудлаар шалгах шаардлага үүссэнийг прокурорын байгууллагаас мэдээллээд буй. Түүнийг яллагдагчаар татан шалгаж буй нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.

Гэхдээ элчин сайдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгагдах үед хуулийн ямар зохицуулалт үйлчлэх талаарх нарийвчилсан заалт Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль зэрэгт тусгагдаж өгөөгүй байна. “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн хуулийн ерөнхий заалт бий. Тиймээс ч С.Баярыг шууд байдлаар элчингээс нь эгүүлэн татах боломж харагдахгүй байна.

ХОЁР: “ТЭЦ-4” ТӨҮГ-ын дарга Ц.АНХБАЯРЫН ОРОНД
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ТОМИЛЖЭЭ

АТГ-аас Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дарга С.Анхбаярыг саатуулан шалгаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр тойрсон асуудлын хүрээнд шалгаж байгаагаа АТГ-аас тодотгосон. Саатуулагдах үед нь мэдээлэгдсэнчлэн, С.Анхбаяраас авсан мэдүүлэгт үндэслэн, гэрт нь нэгжлэг хүртэл хийсэн байдаг.

Сануулахад, ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнгөрсөн оны аравдугаар сард “Ц.Нямдорж хоёр Анхбаяртай холбоотой. Нэг нь хүү нь, нөгөө нь монголчуудын ярьдгаар хуурай дүү С.Анхбаяр. Хуурай дүү “Дулааны цахилгаан станц-4”-ын дарга С.Анхбаяр нь оффшорын асуудалтай. Энэ хүн өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй” гэж дуугарч байв.

Дараа нь АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ “ТЭЦ-4”-ийн захирлаар ажиллаж буй С.Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн “Эрдэнэт үйлдвэр”-т ямар нэг буруу аргаар бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал байхгүй. Энэ тухайд бид шалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэж мэдэгдэж байв.

Одоогоор АТГ-аас өгсөн чиглэлийн дагуу С.Анхбаярын албан тушаалыг түр түдгэлзүүлж, “ТЭЦ-4”-ийн Бизнес үйлчилгээ эрхэлсэн дэд захирал А.Бямбадоржийг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. С.Анхбаярын хувьд жил бүр сунгагддаг үр дүнгийн гэрээний хугацаа нь энэ сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа аж. Гэвч шууд байдлаар ажлаас нь чөлөөлөхөд хууль,эрхзүйн хувьд хүндрэлтэй байгааг эх сурвалж онцлов.

ГУРАВ: БСШУС-ЫН ДЭД САЙДЫН ТОМИЛГООГ МАРГААШ ХЭЛЭЛЦЭХ ҮҮ

Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ-аас элчингээр суух визээ өвөртөлсөн ч Ерөнхийлөгчийн итгэмжлэх дээрээ гацаад байсан элчингүүдийн нэг нь Ё.Отгонбаяр. Тэрээр өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзэлгүй, залуустаа боломж олгосон тул түүнийг нам нь БСШУС-ын дэд сайдаар түр шагнаж, улмаар элчингээр явуулах шийдэлд хүрсэн юм.

Бүтэн жил гаруй гацсан томилгоо саяхан биеллээ олж, тэрээр БСШУС-ын дээд сайдын албан тушаалаа хүлээлгэн өгч, АНУ-д элчингээр суухаар хүлгийн жолоо залсан билээ. Элчин сайд Ё.Отгонбаяр өнгөрөгч сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамжаас итгэмжлэх жуухаа амжилттай гардаж, албан үүргээ хүлээж аваад байна.

Ингэж БСШУС-ын дэд сайдын суудал суларч, нэг сар орчим болчихоод байхад Засгийн газраас нөхөн томилгоог хийлгүй, өдийг хүргэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар БСШУС-ын дэд сайдын томилгоог хийх чигтэй байгаа аж.

Ё.Отгонбаярын оронд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаярыг дэд сайдаар томилох асуудлаар МАН-ын удирдах түвшнийхэн тохиролцсон гэгдэж буй.

ДӨРӨВ: Ч.ТАМИРЫН ОРНЫ ТОМИЛГООГ МАРГААШ
“МИАТ” ТӨХК-ийн ТУЗ ХЭЛЭЛЦЭНЭ

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тамир албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй. Тэрээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ салбарын сайдтайгаа ажил байдлын хувьд санал нийлэхгүй, үзэл бодлын зөрүүтэй байдал үүсээд байгаа талаар тодотгосон нь анхаарал татаж буй юм. Ч.Тамирыг 2015 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргаж байв.

Ч.Тамирын хувьд нисэхийн салбарт ажилласан туршлагатай залуу боловсон хүчний зүгээс санхүүгийн хувьд асуудалтай гэгддэг “МИАТ” ТӨХК сүүлийн жилүүдэд ашигтай ажиллагаа руу оруулж, 2015 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлтэд хүргэсэн байдаг. Түүнийг ажиллаж байх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн байдал харьцангуй бэхжиж, нислэгийн шинэ чиглэлүүд хүртэл нээгдсэнийг салбарынхан нь онцолдог билээ.

Ч.Тамирын оронд Сангийн яамны ТНБД асан Б.Баттөрийг томилуулахаар улс төрийн хүрээнийхэн тохирсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Б.Баттөр 2008-2012 оны үед Сангийн яамны ТНБД-аар ажиллаж байсан нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Улааны хүн гэгддэг билээ. Б.Баттөрийн материал АТГ дээр хянагдаж, маргааш “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлаар орохоор хүлээгдэж байна.

Эх сурвалж: Medee.mn

By updown

5 thoughts on “С.Баяр, С.Анхбаяр, Ё.Отгонбаяр, Ч.Тамир нарын оронд ямар томилгоо хийгдэх бэ”
  1. баасан дарга хийж чадлаа юу дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж ккк их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэсэн эзэн чингэсийн үг юутай үнэн бэ баасан хэзээж дарга болгож болохгүй гэдэгийг би ч мэдэж байна ард түмэн ч мэдэж байна

  2. Нэг л юм хэлье
    Одоо Энэ томилгоонууд чинь
    Хэнд ч сонин биш !!!!
    Бид одоо МАНАН болон Энхбаяр нарын
    Хэнд ч
    Итгэхгуй ээ !
    Та нар (эрх баригч) нэг юм олж харсангуй !
    Сая Хакухо та наргуйгээр
    Домогт Дархан аварга Ааваа еслол хундэтгэлтэй оршууллаа.
    Ард тумэн нийгэм яагаад
    Та нар (ухаандаа УИХ дарга,Гэгээрлийн сайд,еронхийлогч сайд,гишууд Энэ тэр)
    Ирсэнгуй вэ ГЭХГУЙ байгаа биз ??????
    Тэр шуу дээ
    Та нар бидний хувьд Хэн биш болсон
    Аль эрьт !
    Уунийг ойлгоо
    Лайгаа хураах одроо хулээж суу
    Оор юм байхгуй
    Хэн хэнийгээ Томилино уу байна уу
    Ямар ялгаагуй ард тумэнд

  3. отгонбаяр гэх этгээд элчин сайд болчихсон уу мөн хачинаа тэр чинь рекетчин биш билүү хэдэн тэрбум төгрөгний хэрэгт орооцолдсон хүн элчин сайд хийгээд энэ төр гэж эцсийн эцэст юу вэ үнэхээр утга алга

  4. MAH AH ene xoer namd xezeech itgel uzuulej boloxgui chiren nuurelsen tsaichixsan xulgaichuud 28 jil xudla yrila uil lain ur xuuxed n irne

  5. Anhaa zahiral stantsiin darga bolood jiliin dotor omno olon jil hurimtlagdsan bsan nuursnii or tolboriig baragduulj stantsiig urgui bolgood stantsiig ashigtai ajilluulj ehelsen, ashiglaltiin hugatsaa duusaad 15 jil bolson turbinuuduig soliulah shiidveriig zasgiin gazraar garguulsan, ih yum hiisen hun dee!!!

Revolution-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн