Ким, Трамптай уулзахын өмнө гадаад харилцаагаа өргөжүүлж байна

АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалт (5 сарын сүүлч 6 сарын нэгэнд товлогдоод буй)-ын өмнө Хойд Солонгос дипломат харилцаагаа өргөжүүлж байна гэж  Өмнөд Солонгосын  Hani.co.kr мэдээллээ

 

Өмнөд Солонгос, АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтын өмнө Хойд Солонгосоос найрсаг дипломат харилцаатай БНХАУ, ОХУ, Монгол Улс -тай харилцаагаа улам бүр нэмэгдүүлж байгаагаа харуулахыг зорьж байна гэж ажиглагчид үзэж байна.

Ким Чен Ун  БНХАУ-ын Коммунист  Намын Сонг Таотай уулзаж буй зурагтай нийтлэлийг Хойд Солонгосын Ажилчдын намын сонин   тэргүүн нүүртэй хэвлэж энэ сарын 15-нд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурал дээр тараажээ.  Тус хэвлэлд нийтэлсэнээр Хойд Солонгос БНХАУ-ын уламжлалт найрсаг харилцааг идэвхтэй хөгжүүлж шинэ түүхэн эрэлт хэрэгцээг хангахын тулд хөгжлийн шинэ үе шатанд идэвхтэй оролцон хөгжүүлэхийн тулд төрөл бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай байна гэж Ким Хойд Солонгос, БНХАУ хоёрын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтаар зөвшилцөлд хүрч чадах эсэх тодорхойгүй байгаа тул БНХАУ, ОХУ Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлнэ хэмээн цохон тэмдэглэв.

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ёнхо нь 4-р сарын 9-нд ОХУ-д айлчилж Сергей Лавровтой уулзсан. Европын холбооныхонтой Хойд Солонгосын  гадаад харилцааны сайднь 4-р сарын 4-нд уулзаж санал солилцжээ.

Бэлтгэсэн updown.mn

 

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.