Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Хорих 413-р ангид хүн амины хэргээр ял эдэлж байсан 43 настай Д.Зоригт 2017 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр оргожээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялтныг оргосон өдрөөс эхлэн шуурхай эрэн сурвалжилсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос баривчилсан байна.

Тус хорих ангид гахай маллан гадуур ажил хийдэг байсан залуу 2012 оны гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зодоон хийж танхайрсны улмаас хохирогч нь хүн нас барсан тул Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдэн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байсан гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн