Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа өөр төрлийн шинэ бүтээлээрээ тун удахгүй тэсрэлт хийхээр зэхэж байна.

Энэ удаад түүний “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” 18+ модерн драм жүжгийг ирэх сарын 4-17-ны өдрийг хүртэл “АСЕМ ВИЛЛА”-д үзэгчдэд хүрэх юм. Тус жүжгийг дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдсэн баг бүтээж буйгаараа онцлогтой. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл болоод буй жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

By updown

2 thoughts on “Г.Ундармаа насанд хүрэгчдэд зориулсан бүтээлээ хүргэнэ”
  1. Hunii anhaaral tatah gej yum yumruu oroh yumdaa manai avgaichuul.Mongol kino nertei video montajnuud arhi heruuleer ehleed, bugs muumuur urgeljleed, uhel nulimsaar duusdag neg zagvariin evluuleg.Odoo ehneesee duustal bugsduj muumduhuur shiidsen boltoi

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн