Ус цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 16-наас 23-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ.

Нутгийн хойд хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй гэнэ. Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18,23-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим нутгаар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Төвийн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-11 м/с. 19-нд түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

 Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн баруун, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 19-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

 Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20,21-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн