ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулиудын суралцагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон мэдээллийн технологийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор мэдээллийн технологийн олимпиадыг 2 дахь  жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадын шүүгчээр Батлан Хамгаалах Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Компьютерийн ухааны доктор, дэд профессор Л.Оюунгэрэл болон “Мongolian Ospring” компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ганбат нар ажиллалаа.

“Мэдээллийн технологи-2018” олимпиадад Монгол орныхоо өнцөг булан бүрээс мэдлэг чадвар, оюун ухаанаа сорихоор нийт 21 сургуулийн 67 суралцагч 2 төрлөөр өрсөлдлөө. Үүнээс:

Мэдээллийн технологи-I төрөлд

I байрт Б.Мөнх-Эрдэнэ – Барилгын технологийн политехник коллеж

II байрт Э.Эрдэнэтуяа – Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль

III байрт Х.Тэнгис  – Улаанбаатар хотын Ирээдүй цогцолбор сургууль

Мэдээллийн технологи-II төрөлд

I байрт  Х.Цэлмэг – Нийслэлийн 11 дүгээр сургууль

II байрт Б.Билгүүн- Төв аймаг Заамар сум

III байрт  Э.Тэмүүлэн –Дархан-Уул Од цогцолбор сургууль нар шалгарлаа.

15238608795ad4458fdaa39 ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов15238608845ad4459436b36 ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов15238608895ad4459981de1 ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов15238608935ad4459da6335 ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов15238608985ad445a24140a ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов15238609025ad445a694c54 ЕБС, МБС-ийн суралцагчдын "Мэдээллийн Технологи-2018" олимпиад хоёр дахь жилдээ болов

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.