Зөв зохистой хооллолт нь жирэмсэн эх болон ургийн хэвийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг гэдэг нь мэдээж. Эрүүл зөв хооллох нь жирэмсний явцыг элдэв төрлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн болон хөхүүл эх болж өгвөл шинэхэн хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй.

• Өөх. тос болон чихэрийг хязгаарлах

• Сүү, тараг бяслаг хэрэглэх

• 2-3н сартайд оройн болон өглөөний цайнд хэрэглэх

• Хүнсний ногоог 3-5 сартай үе түлхүү хэрэглэх

• Цэвэр ургамалын тос болон сахар биш фруктоз агуулсан хүнс хэрэглэх сахрыг зөгийн балаар орлуулж болно

• Шинэ мах, тахиа, загас, өндөг зэргийг өдрийн цагт хэрэглэх

• Тогтмол шинэхэн жимс хэрэглэх

Хоногт дунджаар 110 г уураг, 75 г өөх тос, 350 г нүүрс ус агуулсан 2400-2700 ккал илчлэгтэй хоол тэжээл хэрэглэснээр жирэмсэн эхийн организмын хэрэгцээ хангагдаж хоол боловсруулах эрхтэний хэвийн ажиллагаа хангагддаг. Гэхдээ хүссэн зүйлээ тас хорих хэрэггүй гол нь хэтрүүлэхгүй байх нь чухал.

Жирэмсэн болсон эхний өдрөөс эхлэн таны ор тас хориглох зүйл бол архи, тамхи. Хэрэглээнээсээ гич, халуун чинжүү, тонх, уксусыг хас. Мөн консервант агуулаагүй нь үнэн гэсэн бичигтэй биш л бол консерволсон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Эмчийн зааваргүйгээр ямар ч эм хэрэглэж болохгүй, ялангуяа эхний хэдэн сард эмийн эмчилгээнээс аль болох татгалзах хэрэгтэй.

Жирэмсний эхний хагаст 4 удаа хооллож байвал зохино.

• Өглөөний эхний унд /7-8 цагт/ хоногийн хоолны 30 %-ийг,

• хоёрдахь унд /11-12 ц/ 15 %, өдрийн хоол /14-15 ц/ 40 %,

• оройн хоол /18-19 ц/ 10 % байх бөгөөд • оройн 21 цагт 1 аяга тараг ууна.

• Жирэмсэн эхийн хоногт уух шингэний хэмжээ 2-2.5 л байдаг. Үүний ихэнх нь идэж байгаа зүйлд агуулагдаж байдаг.

• Дангаар нь 1-1.2 л шингэн /ус, цай, сүү, компот, шүүс/ хэрэглэх шаардлагтай бөгөөд

• жирэмсний сүүлийн 2 сард хавагнах гээд байдаг тул уух шингэнийг 4 аягаас хэтрүүлэхгүй байвал зохино

• Хоёрдугаар хагасын үед түлхүү хэрэглэх 5-н хүнс

• өндөг

• чидун жимс

• шош

• загас

• эрдэнэшиш

• Энэ үед жирэмсэн эхийн биед уургийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд амьтны гаралтай уураг болох мах /120-200 г/, загас /150-250 г/, 500 г сүү, сүүн бүтээгдэхүүн, 1 ширхэг өндөг идсэнээр энэ хэрэгцээг хангаж болох талтай.

• Сүү, тараг, тослог багатай аарц, бяслаг, өөх багатай чанасан мах, загас зэрэг нь шингэц сайтай уураг, аминхүчлийг зохистой хэмжээгээр агуулж байдаг

• Шингэц муутай хонь, үхрийн өөх, амьтны гаралтай бусад өөх тос, маргарин, бэлэн бүтээгдэхүүнийг хоолны цэснээс хасах хэрэгтэй.

• Жирэмсэн эх хоногт 350-400 г нүүрс ус хэрэглэх ёстой бөгөөд энэ хэрэгцээг эслэгээр баялаг хөх тариа, хивэг, бүхэл үрийн талх, хүнсний ногоо, жимс, жимсгэнээр хангана.

• Давсны хэрэглээг ч гэсэн тодорхой хэмжээгээр хязгаарлах бөгөөд жирэмсний эхний хагаст хоногт 10-12 г, хоёр дахь хагаст 8 г, сүүлийн 2 сард 5 г-аас хэтрүүлэхгүй байвал зохино. Эхсийн хөгжилд чухал үүрэгтэй А аминдэмийн хоногийн хэрэгцээ 2.5 мг, булчингийн эд эсийг бэхжүүлэгч В1 -3-5 мг, В2 -3 мг. Организмын дархлааг дэмжигч С аминдэмийнх 100-200 мг, ургийн яс, шүдний хөгжил, эхийн цус багадалтаас сэргийлэхэд чухал үүрэгтэй D аминдэмийнн 500 МЕ, ургийн хэвийн хөгжлийг хангах, зулбалтаас сэргийлэхэд тустай РР, Е амин дэмийн хоногийн хэрэгцээ тус бүр 15-20 мг аж.

• Ургийн цусан хангамж, эсийн амьсгалд чухал үүрэгтэй Fe буюу төмрийн хэрэгцээ хоногт 15-20 мг байх бөгөөд элэг, өндөгний шар, ногоон сонгино, жимс, гурвалжин будаа болон овъёосонд элбэг байдаг.

• Жирэмсний хоёрдугаар хагаст 5-6 удаа хооллох нь зүйтэй. Жирэмсэн эх ойролцоогоор улаан буудайн талх 100-150 гр, хөх тарианы талх 150-200 гр, мах болон загас 200 гр, цөцгийн тос 40 гр, ургамлын тос 30 гр, 1 ш өндөг, сүү 500 мл, аарц 150 гр, тараг 200 гр, цөцгий 30 гр, гурилан бүтээгдэхүүн /жигнэмэг, зөөлөн талх/ 100 гр, гоймон 60 гр, будаа 50 гр, төмс 400 гр, байцаа 100 гр, сонгино 35 гр, лууван 100 гр, улаан лооль 200 гр-ыг хэрэглэх ёстой. Жирэмсэн эхэд хоногт шаардлагатай эрдэс бодисын хэмжээг үзүүлбэл: Кальци- 1500-2000 мг Магни – 300-500 мг Фосфор – 1-1.5 г Кали – 3-5 г Натри – 4-6 г Хлор – 4-6 г Төмөр – 18 мг Жирэмсэн эмэгтэйн долоо хоногийн хооллолтыг зөвлөж байна.

Даваа гариг:

• Өглөөний унд-1 : Төмсний нухаштай гуляш, алимны шүүс

Өглөөний унд-2 : Сүү

Өдрийн хоол: Татсан махтай вандуйны шөл, ногооны рагутай чанасан загас, компот

Үдээс хойш: Жимс, жимсгэнэ Оройн хоол: Аарцны суфле /зүгээр аарц байсан ч болно/, жимсний шүүс

21 цагт: Тараг.

Мягмар гариг:

Өглөөний унд-1: Аарц, чанасан өндөг, винегрет, нохойн хошууны ханд

Өглөөний унд-2: Сүү, зөөлөн талх Өдрийн хоол: Махан таташ, цөцгийтэй борщ, гоймонтой чанасан тахианы мах, жимсний шүүс Үдээс хойш: Нохойн хошууны ханд, зөөлөн талх

Оройн хоол: Тослог биш аарц

21 цагт: Тараг

Лхагва гариг: Өглөөний унд

-1 : Төмсний нухаштай чанасан загас

Өглөөний унд-2: Омлет, жимсний шүүс

Өдрийн хоол: Ногоотой шөл, чанасан хэл,будаа, жимс, жимсгэнэ

Үдээс хойш: Нохойн хошууны ханд, зөөлөн талх

Оройн хоол: Аарц

21 цагт: Тараг

Пүрэв гариг:

Өглөөний унд-1 : Ногооны рагутай чанасан загас, аарц, сүүтэй цай

Өглөөний унд

-2: Сүү, зөөлөн талх

Өдрийн хоол: Махан таташтай будаатай шөл, чанасан хэл, төмсний нухаштай чанасан тахианы мах, жимс, жимсгэнэ

Үдээс хойш: Аарц, жимсний шүүс Оройн хоол: Омлет, цай

21 цагт: Тараг

Баасан гариг:

Өглөөний унд-1 : Цөцгийтэй омлет, шинэхэн байцааны салат, сүүтэй цай

Өглөөний унд-2: Сүү, зөөлөн талх, аарц

Өдрийн хоол: Төмс, загастай шөл, будаатай сарделк, ногооны салат, жимсний цэлцэгнүүр

Үдээс хойш: Жимс, жимсгэнэ, жигнэмэг

Оройн хоол: Аарц, нохойн хошууны ханд 21 цагт: Тараг

Бямба гариг:

Өглөөний унд-1 : Төмсний нухаштай чанасан загас, сүү

Өглөөний унд-2: Загасны мах, винегрет, жимсний шүүс

Өдрийн хоол: Махан таташтай вандуйтай шөл, чанасан үхрийн мах луувангийн нухаштай, компот

Үдээс хойш: Нохойн хошууны ханд, жигнэмэг

Оройн хоол: Цөцгийтэй омлет, цай

21 цагт: Тараг

Ням гариг:

Өглөөний унд-1 : Жигнэж болгосон элэг луувантай, аарц, жимсний шүүс

Өглөөний унд-2: Сүүтэй будаа /кааш/ Өдрийн хоол: Загасны шөл, гурвалжин будаатай гуляш салаттай,компот

Үдээс хойш: Жимсний шүүс, жигнэмэг

Оройн хоол: Аарц, цай 21 цагт: Тараг

Жирэмсэн үед зайлсхийх хүнс:

• Удаан хадгалсан хүнс

• Зуны цагт өөх тос ихтэй хоол

• Хэт боловсруулалт хийсэн хүнс / цагаан гурилын бүтээгдэхүүн/

• Өнгө оруулсан хүнс

• Чихэрлэг ихтэй хүнс

• Хийжүүлсэн чихэрлэг ундаа

• Өтгөн кофе, амт ихтэй цай

• Түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий

• Шүүрхий мах

• Элэг, элгээр хийсэн бүтээгдэхүүн

• Жимс, жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж хэрэглэх

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙН ДЭГЛЭМ

Хүний арьс гадны орчинтой харьцдаг хамгийн том эрхтэн бөгөөд амьсгалах үйл явцад чухал үүргийг гүйцэтгэнэ. Иймд та ойр ойрхон усанд орж, гадна бэлэг эрхтнээ өдөрт нэг удаа бүлээн усаар угааж, дотуур хувцсаа өдөр бүр сольж, хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.

Амралтынхаа өдрүүдэд тайван, дуу чимээгүй орчинд амрахыг хичээх хэрэгтэй. Хангалттай унтаж амрах нь танд эрч хүч өгнө. Мөн хөдөлмөрийн хуулинд зааснаар жирэмсний, төрөхийн өмнөх амралтын хугацааг мэдэж зохих хугацаандаа амарч төрөлтөд бэлдэх хэрэгтэй. Эх хүүхэд хоёрт эрүүл энхийг хүсье.

Өргөө амаржих газар

Эх сурвалж: Тусгал мэргэжлийн цахим сонин 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн