”The Wasabies” хамтлаг дуу хулгайлсан уу?

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “THE WASABIES” хамтлаг  уран бүтээлээ үзэгчдэд хүргээд удаагүй байгаа билээ. Гэтэл тэдний дуу клипийг үзсэн үзэгчид дэлхий дахиныг байлдан дагуулаад буй K-Pop хамтлагуудыг дуурайсан гэх үг олны дунд тархжээ.

Харин тэд энэ талаар өөрсдийн тайлбарыг хийжээ. Хамтлагийн ахлагч Буяндулам “Манай дууны үг аяыг Наранзун продюсер маань бичсэн байгаа. Ямар нэгэн хулгайн дуу бол биш. Өнгөлөг клип Монголд бас тийм их байдаггүй болохоор өнгөлөг л гэвэл Солонгос ч юм уу “K-Pop”-ийг дуурайсан гэсэн ойлголт Монголчуудын сэтгэхүйд яг суучихсан байдаг юм шиг байна лээ, ерөнхийдөө бид бас тэгж ойлгосон. Гэхдээ эерэг коммэнт 70 хувьтай байхад сөрөг нь 30 хувь ч юм уу явж байгаа. Бид нарын үзэл бодол гэх юм бол бид нар ямар зүйл дуурайгаагүй, шинэ зүйл гаргаж ирэхийг хичээж яваа охидууд” хэмээжээ.

4 thoughts on “”The Wasabies” хамтлаг дуу хулгайлсан уу?

  1. Нэргүй 2018-04-16 13:35 at 13:35

    tasarhai duuldag hamtlag bn

    Хариулах
  2. OYUNAA 2018-04-16 16:37 at 16:37

    YOSTOI HUURHUN BAINA. BAS GOYO DUULTSGAAJ BAINA. OHIDDOO MASH TOM AMJILT HUSIYE.

    Хариулах
  3. Нэргүй 2018-04-16 22:47 at 22:47

    Mongol humuus chin ovoo urt hultei baidagsan.Ed nar chin japan solongosuud shig bogino buduun hul……..

    Хариулах
  4. boli2 2018-04-17 01:07 at 01:07

    bdag l 1 yum hiicheed neeh shine yum hum edr genee udahgvi sugaraal taraad ywnadoo .

    Хариулах

OYUNAA-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн