”The Wasabies” хамтлаг дуу хулгайлсан уу?

“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “THE WASABIES” хамтлаг  уран бүтээлээ үзэгчдэд хүргээд удаагүй байгаа билээ. Гэтэл тэдний дуу клипийг үзсэн үзэгчид дэлхий дахиныг байлдан дагуулаад буй K-Pop хамтлагуудыг дуурайсан гэх үг олны дунд тархжээ.

Харин тэд энэ талаар өөрсдийн тайлбарыг хийжээ. Хамтлагийн ахлагч Буяндулам “Манай дууны үг аяыг Наранзун продюсер маань бичсэн байгаа. Ямар нэгэн хулгайн дуу бол биш. Өнгөлөг клип Монголд бас тийм их байдаггүй болохоор өнгөлөг л гэвэл Солонгос ч юм уу “K-Pop”-ийг дуурайсан гэсэн ойлголт Монголчуудын сэтгэхүйд яг суучихсан байдаг юм шиг байна лээ, ерөнхийдөө бид бас тэгж ойлгосон. Гэхдээ эерэг коммэнт 70 хувьтай байхад сөрөг нь 30 хувь ч юм уу явж байгаа. Бид нарын үзэл бодол гэх юм бол бид нар ямар зүйл дуурайгаагүй, шинэ зүйл гаргаж ирэхийг хичээж яваа охидууд” хэмээжээ.

080220181518060220_111576614-1024x739 ”The Wasabies” хамтлаг дуу хулгайлсан уу?

4 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.