Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад стандартын шаардлагыг хангуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой аттестатчиллын шалгалтыг зохион байгуулж байна. Уг шалгалтыг 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байгаа юм.

Түүнчлэн тус хэлтсийн дарга С.Жавхлан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‘’Ботаникийн эцсийн буудал’’ дээр үйл ажиллгаа явуулдаг 12 аж ахуй нэгж байгууллага иргэдтэй уулзав. Уулзалтаар гадна талбайн тохижилт, хаяг фасадны өнгөлгөө, хаягжуулалтын талаар заавар, зөвлөгөө өгч хотын өнгө үзэмжид анхаарч ажиллахыг уриалсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн