Турахаар шийдсэн бол гадуур хоол идэхээ багасга

Хүмүүсийн дунд  хоолыг  хэтрүүлж идсэнээр таргалдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үнэндээ илүүдэл жин зөвхөн хоолноос хамаарахгүй гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоож, таргалалт бол өвчин гэдэгтэй санал нийлж, ДЭМБ энэ тухай зөвлөмж хүртэл гаргасан байдаг. Судлаачдын тайлбарласнаар илүүдэл жин, таргалалт хоёрыг салгаж ойлгох чухал юм. Жингийн илүүдэлтэй байх нь таргалалтын нэг л шалтгаан юм байна.

Охид бүсгүйчүүдийн мөнхийн сэдэв болж, сэтгэлийг байнга зовоодог нэг асуудал бол таргалалт. Бид үргэлж л гуалиг сайхан харагдахыг хичээдэг. Гэтэл хаанаас ч юм, хэзээ ч юм нэг л мэдэхэд харвинтай, гарны илүүдэл өөхтэй эсвэл булчинлаг том гуятай болчихсон байдаг.

Иймээс жингээ барихын тулд гадуур хоол идэхээ багасгах чухал юм.  Хичнээн их дасгал хийсэн ч ресторанд, таны ширээний урд байгаа хоол хөдөлмөрийг тань хоромхон зуур үгүй хийх болно. Рестораны хоол хэрхэн сайхан амт оруулах вэ л гэж анхаарлаа хандуулахаас биш таны таргалалтанд огт санаа тавихгүй. Тийм ч учраас шарж, хайрж, аль болох амттай байлгахыг хичээдэг.

 

One thought on “Турахаар шийдсэн бол гадуур хоол идэхээ багасга

  1. Нэргүй 2018-04-13 16:36 at 16:36

    ГЭРТЭЭ ЯАЖ Ч ИДСЭН ТУРААД Л БАЙХ УУ……….ЗА БОЛЖ БАЙНА

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн