Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
М.Наранбаатар: Хаан банк 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож хууль зөрчжээ – updown.mn

М.Наранбаатар: Хаан банк 174 шүүгчид 1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож хууль зөрчжээ

“ХААН” БАНКТАЙ ХОЛБООТОЙ 34 ХЭРГИЙГ 100 ХУВЬ ХААН БАНКНЫ ТАЛД ШИЙДЭГДЖЭЭ

 

Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч М.Наранбаатар мөн хуульчид “Хаан” банк болон шүүгч нартай холбогдолтой ноцтой баримт дэлгэлээ. Сэтгүүлч М.Наранбаатар мэдээллийн эхэнд “Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг олон нийтийн анхаалд оруулсан. Шүүгчийн талаар сайн муу олон мэдээлэл гардаг. Одоо шүүхийн байгууллагатай холбоотой нэгэн ноцтой баримт дэлгэе. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ХААН банктай холбоотой мэдээлэл нэг ноцтой мэдээлэл ил боллоо. Дээд шүүхэд явуулсан нэг бичиг байна” гэв.

Тус баримт нь:

“Монгол улсын дээд шүүх иргэний хэргийн танхим тэргүүн танаа

Орон нутгийн шүүх ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг судлан үзээд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хаан банктай хамтран бүх шатны шүүгч ажилтнуудынхаа нийгмийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор тэдэнд санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх уян хатан нөхцөлөөр зээл олгох орон сууц худалдан авахад нь зориулж хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах болсноор харилцан тохиролцож хамтран ажиллах болсноос хойш даруй нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шүүхийн бүх ажилтнуудад хөнгөлттэй нөхцөлөөр орон сууц хашаа байшин худалдан авахад нь зориулж хаан банкнаас 174 шүүхийн ажилтанд зээлийг олгож тэдний ахуй амьдралд нь хувь нэмэр оруулжээ. Хаан банк нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор дээрх ажлуудыг зөвхөн шүүхийн байгууллагатай хамтран зохион байгуулан үзүүлж байгаа бөгөөд манай хоёр байгууллагын энэхүү үйл ажиллагаа харилцан үр дүнтэй эрчимтэй хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлж нөөц боломжийг ашиглаж чадна гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

Эрхэм шүүгч танд энэ өөдрөг сайхан эрхэм үйлсийг дуулгахын ялдамд манай банктай холбоотой орон нутгийн шүүхийн байгууллагын шийдвэрлэсэн иргэний хэргийн хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар хандаж байгаад хүлцэл өчье.

Иймд эрхэм шүүгч таныг энэхүү хэргийг тусгайлан авч үзэж хэргийг бүрэн бодитой тал бүрээс шинжлэн авч үзсэний үндсэн дээрээс хэргийн нотлох баримтыг зөв дүгнэн үнэн шударга гаргаж өгч туслахыг хичээнгүйлэн хүсье” гэсэн хүсэлт бүхий баримт ил боллоо. Хуульчдын судалснаар 2013-2014 он хүртэлх нэг жилийн хугацаанд “Хаан” банктай холбоотой 34 хэргийг 100 хувь хаан банкны талд шийдэгдсэн байсан нь мэдэгджээ. 2008 оны байдлаар 174 шүүгчид 3,5 тэрбум төгрөгийн уян хатан нөхцөлтэй зээлийг сарын 1 хувийн хүүтэй олгосон гэх баримтыг тэд дурдлаа.  Энэ нь  шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байгаагаа хуульчид илэрхийлэв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн