“The Beatles”-ийн алдарт цомгийн 50 жилийн ой болно

The Beatles-ийн домогт “Sgt Pepper’s Lonely Hearts Club Band” цомог анх 1967 оны 6 дугаар сарын 1-нд гарснаас хойш рок хөгжмийн бүхий л түүхэн дэх хамгийн алдартай цомгуудын нэг гэж зүй ёсоор тооцогддог байна. Уг цомог Британийн хит парадын эхний байрыг 27 долоо хоногийн турш эзэлсэн бол АНУ-д 15 долоо хоногийн турш тэргүүлж байжээ. 2003 онд Америкийн “The Rolling Stones” сэтгүүл уг цомгийг бүхий л цаг хугацааны шилдэг цомгоор шалгаруулж байсан түүхтэй. Тэгвэл  энэ цомгийн 50 жилийн ой энэ зуны заагт болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Наадам  тус хамтлагийнхны эх нутаг болох Ливерпуль хотод болох юм байна. Цомогт багтсан 13 дуугаар 13 соёлын арга хэмжээ  ирэх тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын  16-ныг дуустал болох юм байна. Ингэхдээ  тус хотын Хоуп-стрит гудамж, хоёр цогчин дугана, “Ройяль-Корт” театр, “Сент-Жорж Холпе” концертын танхим, уран зургийн “Тейт” галерей зэрэг газарт Бейтлас хамтлагийн дуунууд эгшиглэх аж.

Тус наадамд дүрслэх урлаг, дуу хөгжим, бүжиг, театр, уран зохиолын алдартай төлөөлөгчид болох Америкийн хөгжмийн зохиолч Жон Кейж, АНУ-ын зураач Жүди Чикаго, Британийн зураач Жереми Деллер, Британийн кино зохиолч Фрэнк Коттрелл-Бойс, Америкийн бүжиг дэглээч Марк Морисс нарын зэрэг урлагийн зүтгэлтнүүд оролцох юм байна.

Энэ наадмын хамгийн мартагдашгүй нэгэн мөч бол “Эйнтри” морин тойруулгын газарт цомогт багтсан 6 дахь дуу болох “She’s Leaving Home” гэдэг дууг 64 найрал дуучин дуулах мөч юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн