Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хамгийн сайн нууцлалтай, хэрэглэхэд аюулгүй 5 чат апп – updown.mn

Хамгийн сайн нууцлалтай, хэрэглэхэд аюулгүй 5 чат апп

Гар утас бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, харилцаа холбооны хамгийн чухал төхөөрөмжид тооцогдох болсон өнөө үед зайлшгүй яригдах ёстой асуудал бол аюулгүй байдал юм. Сүүлийн үед хувийн мэдээллийн аюулгүй байдал, хэрэглээний нууцын асуудал ойр ойрхон хөндөгдөх болсонтой холбогдуулан бид хамгийн аюулгүй бөгөөд нууцлал сайтай мессеж аппликэйшнүүдийг танилцуулж байна. Олон улсын экспертүүдээс өндөр үнэлгээ авч, хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр апп-уудыг ашиглах үедээ та хэн нэгэн таны бичсэнийг уншиж, илгээсэн файлыг хуулан, яриаг сонсохгүй байгаа гэдэгт итгэж болно.

TELEGRAM

ОХУ-ын хамгийн хүчтэй сошиал медиа VK-г үүсгэн байгуулсныхаа дараа “Орос Зукерберг” хэмээх хочийг авсан Павел Дуров энэ апп-ийг хөгжүүлэх болсон нь өөрөө их урт түүхтэй. Хэрэглэгчдийн датаны асуудлаар В.Путин ба дотоодын хууль хүчний байгууллагатай санал зөрөлдөж, түүнээсээ болон компаниасаа бараг “хөөгдөж”, эх орноосоо “зугтсан” тэрээр үүнээс сургамж аван хамгийн аюулгүй, нууцлал сайтай апп-ийг бий болгох зорилго тавин Телеграмыг бүтээсэн юм. Телеграмын гол давуу тал нь хэрэглэхэд хялбар, бас маш хурдан, стикер, филтерүүдийн сонголт өргөн. Мессежүүдээ өөрийгөө устгадгаар тохируулж болно. Мөн зөвхөн тухайн төхөөрөмжинд л зориулж бичиж байгаагаар тааруулж болдог. Өөр хүн эсвэл өөрөө ч өөр төхөөрөмжөөр мессежээ уншиж чадахгүй гэсэн үг. 200 хүртэлх гишүүнтэй групп үүсгэж болдог нь тэднийг баг, хамт олон ашиглахад тохиромжтой болгодог.

Исламын улс бүлэглэлийнхэн энэ апп-ийг ашиглан хоорондоо харилцаж, өөрсдийн үзэл суртлаа түгээх хэрэгсэл болгож байсан гэдэг нь ил болсноор нэг талаар эерэг, нөгөө талаар сөрөг ПР болсон билээ.

ТАТАХ: iOS / Android

SIGNAL

2014 онд анх гарсан Signal-ийг хувийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчирсан Эдвард Сноуден өөрөө ашигладаг хэмээн санал болгожбайлаа. Энэ апп-ийг хөгжүүлэгч Whisper Systems 2011 онд Твиттерд зарагдсан ч 3 жилийн дараа Open Whisper Systems нэртэйгээр эргэн ирсэн. Дуудлага, бичсэн чатыг бүгдийг нь бүрэн шифрлэн нууцалдаг энэ апп-ийн эх код нь нээлттэй эх хэлбэрээр онлайн орчинд байрладаг учир өдөр тутам экспертүүд шалгаж, ажиллаж байдгаараа давуу талтай. Whatsapp хүртэл тэдний эх код дээр тулгуурлан өөрсдийн аюулгүй байдлын зарим асуудлаа шийдсэн гэдэг. Саяхан видео дуудлагаа хүртэл бүрэн нууцлалтайгаар шийдсэн гэдгээ зарласан тул хэрэглэгчдийн тоо нь эрс өсөж байгаа. Таны хэн нэгэнтэй хийж буй дуудлагыг дундаас нь чагнаж, бичиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байж болно гэж тэд амлаж байна.

Тэд өөрсдөдөө ямар ч мессеж, текст, зураг, дугаар гээд юу ч хадгалж авдаггүй. Утсаа back-up хийсэн ч Signal таны мессежийг хадгалж үлдээдэггүй.

ТАТАХ: iOS / Android

WIRE

Сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа Wire нь Skype-ийг үүсгэн байгуулагчдын нэг Я.Фрисийн дэмжлэгтэй хөгжүүлэгдэж байгаа гэдгээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа. 10 жилийн өмнө харилцааны салбарт тэсрэлт хийж, аудио дуудлага хийх зан төлөвийг тэр чигт нь өөрчилж чадсан Skype дээр хийж чадаагүй зүйлсээ, ялангуяа нууцлалын асуудлыг тэр энд шийдсэн гэж хэлж байна. Бусад аппууд таныг гар утасны дугаараа оруулахыг, түүгээрээ өөрийгөө баталгаажуулахыг хүсдэг бол Wire зөвхөн username сонгохыг л санал болгоно. Утасны дугаараа оруулж байгаа нь өөрөө хувийн датагаа алдаж байгаа хэрэг гэж тэд үзсэн гэнэ. Бас заавал бүтэн нэр эсвэл жинхэнэ нэрээ оруулахыг ч албадахгүй. Сонгосон нэрээр ньта хүмүүсийг хайж, бүрэн нууцлалтай групп чатуудад урьж болно.

Сигналтай адил нээлттэй эх дээр тулгуурлан хөгжүүлэгдэж байгаа. Ямар ч текст, зураг, видеоны датаг хадгалж авдаггүй, бүрэн шифрлэгдсэн нууцлалтай. Мөн бүх үйлдлийн систем, утас, таблет лаптоп гээд төхөөрөмжүүд дээр хувирч ажилладаг гэдгээрээ онцлогтой. Маш энгийн, хэрэглэхэд хялбар, гэхдээ залуу хэрэглэгчид рүү чиглэсэн “күүл” дизайнтай.

ТАТАХ: iOS / Android

DUST

Цуут тэрбумтан Марк Кубаны хөрөнгө оруулж, хамгийн идэвхтэйгээр ашигладаг Cyber Dust-ийг бичсэн мессежүүд нь хормын дотор устдаг гэдгээр нь Snapchat-тай зүйрлэж болно. Гэхдээ тэд өөрсдийгөө илүү аюулгүй, дата хадгалдаггүй гэж хэлдэг. Кубан шүүхийн танхимд хамтрагчидтайгаа харилцаж байсан мессежүүд нь өөрийнх нь эсрэг ашиглагдах үед л нууцлал бүхий харилцааны апп ямар хэрэгтэйг ойлгосон гэдгээ нэг бус удаа ярьсан гэдэг. Dust дээрх бүх мессежүүд 24 цагийн дараа ахиж сэргээх боломжгүйгээр устдаг ч та өөрөө хүсвэл тохиргоо хийн хугацааг нь наашлуулж болно.

Мөн мессежээ устгавал зөвхөн өөрийн тань төхөөрөмжөөс гадна нөгөө хүний утсан дээрх мессеж ч давхар устдаг. Яг энэ нэмэлтийг хамгийн анх нэвтрүүлсэн чат апп бол Dust. Мөн нэг нэгээрээ харилцаж байгаа мессеж талбар дээр нэр гарч ирдэггүй тул нөгөө этгээд тань Screenshot хийж баримтжуулчих вий гэж айх хэрэггүй. Хийсэн ч танд тэр дор нь мэдэгдэнэ гэнэ шүү.

ТАТАХ: iOS / Android

WHATSAPP

1 тэрбум гаруй хэрэглэгчтэй, дэлхийд хамгийн өргөн дэлгэр ашиглагдаж буй чат апп аюулгүй байх ёстой биз? Хэд хэдэн удаа дата алдсан, хакеруудын халдлагад өртсөн зэрэг сөрөг мэдээллүүдийн дараагаар тэд өмнө дурдсан Signal-ийн нээлттэй эх бүхий кодыг ашигланаюулгүй байдлын асуудлаа бүрэн шийдсэн хэмээж байгаа юм. 2017 оны 2-р сараас эхлэн хоёр шатлалт нууцлалыг хэрэгжүүлж эхэлсэн. Вэб апп-аа ашиглахын тулд заавал утсаа хэрэглэх хэрэгтэй, өөрийнхөө чат руу орохыг хүсвэл нууц үг нэмж бичих хэрэгтэй зэргээр нууцлалаа сайжруулахыг оролдсоор байгаа. Гэхдээ сүүлийн үед толгой компани Фэйсбүүктэй датагаа нэгтгэж, зар сурталчилгааны зорилгоор зарим датаг борлуулж байгаа гэдгээрээ шүүмжлэлд өртөх болсныг сануулъя.

ТАТАХ: iOS / Android

Эх сурвалж: unread.today.mn

One thought on “Хамгийн сайн нууцлалтай, хэрэглэхэд аюулгүй 5 чат апп

  1. Нэргүй 2018-10-11 09:58 at 09:58

    Хэрэв энэ үнэн бол бүгдийг нь нөгөө толгойг нь таслаад тойрон бүжиглэдэг нөхөрт өг. Тэнд л бүжиглэж байг.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн