Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын гишүүн М.Билэгт зээлээр барьсан барилгаа ХСҮТ-д шахахаар тохироо хийж явна – updown.mn

УИХ-ын гишүүн М.Билэгт зээлээр барьсан барилгаа ХСҮТ-д шахахаар тохироо хийж явна

УИХ-ын гишүүн М.Билэгт бол “Ачлал трейд” компанийн эзэн. Тус компани Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд 16 давхар барилга барьж байгаа юм.

Гэвч энэ барилга нь цахилгааны дэд өртөөний хамгаалалтын бүсэд баригдсан гэх маргаантай.

Мөн хажуугийн 24-ийн В, Г байруудын оршин суугчид энэ барилга баригдсанаар нар үзэхгүй болсон гэх гомдол шүүхэд хүртэл очоод байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт энэ барилгынхаа ажлыг явуулахын тулд Хөгжлийн банкнаас “Ачлал трейд” компанийнхаа нэр дээр 15 сая ам.долларын зээл авсан. Гэхдээ энэ барилгыг барьж, гадаадын хөрөнгө оруулалттай “Ачлал-Оточ” гэх 300 ортой эмнэлэг байгуулна гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл эрхэм гишүүн энэ үгнээсээ буцаж байж магадгүй байна.

Учир юу гэвэл Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа уг барилгаа хашааны эзэн Хавдар судлалын үндэсний төвд шахахаар яриа хөөрөө хийж эхлээд байгаа гэнэ. Цаад эмнэлгийн удирдлагууд ч авна гээд нааштай хариу өгөөд байгаа бололтой.

Хавдар судлалын үндэсний төвийн барилга угийн тааруу болсон. Хэдхэн жилийн өмнө барьсан өргөтгөл нь хүртэл суурь нь хазгай цутгагдсан гээд асуудал ихтэй.

Нэгэнт барьсан барилгыг УИХ-ын гишүүн, эрх мэдэлд хүрсэн хүнийх гээд авахгүй орхихгүй нь мэдээж. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол М.Билэгт гишүүн тэр барилгаа төрд хэдээр худалдах нь л сонин байна.

Эх сурвалж: www.news1.mn

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “УИХ-ын гишүүн М.Билэгт зээлээр барьсан барилгаа ХСҮТ-д шахахаар тохироо хийж явна

  1. Зочин 2018-03-26 09:56 at 09:56

    Шал балай юмыг сонгосон байна

    Хариулах
  2. Ү Ли Дао 2018-03-26 10:57 at 10:57

    Ингэх л гэж УИХ-д ордог юм шдээ.Өмхий малнуудаа..

    Хариулах
  3. Нэргүй 2018-03-26 14:03 at 14:03

    shax shax

    Хариулах
  4. би 2018-03-26 15:48 at 15:48

    Өө энэ чинь жагсаж байсан эмэгтэй гишүүдийнхээ сүүлд зогсож байснаа Даргыгаа ирэнгүүт таварцаглан байж урдуур нь гүйж гар бариад байсан нөхөр байна ш дээ.

    Хариулах
  5. АХ 2018-04-03 14:00 at 14:00

    ШАХАА ХИЙХ НЬ ДЭЭ. АВЧ Л БОЛОХГҮЙ ШҮҮ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн