Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцгийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Ээжийг нь самранд явсан хойгуур таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн хэрэг 2017 оны аравдугаар сард гарсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Э.В-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж тооцож 18 жилийн хорих ял оноосон юм.

Шүүгдэгч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад 18 жил хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ХМОНХ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн