Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж өчигдөр ТВ5 телевизийн “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцон өнгөрсөн оны тавдугаар сард болсон ээлжит “Их Эе” их  хурлыг хууль бус хуралдсан хэмээх мэдээлэл хийжээ. Хэсэг бөхчүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэрийн бичгийг одоогийн холбооны удирдлагуудад хүргүүлэхээр Бөхийн өргөөнд очоод байна. Энэ үеэр цагдаагийн хамгаалалт гаргаж, багагүй үймээн гарсан байна.

Х.Баянмөнх , Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан “Ээлжит Их Эе” гэх цуглаан нь МҮБХ-ны дүрэм, “Ээлжит ба ээлжит бус Их Эеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тогтоох журам”, УДШ-ийн 2003 оны 403-р тогтоолыг ноцтой зөрчсөн хэмээн мэдэгдэж, баримтыг хүргүүлсэн билээ. Энэхүү хурлаар холбооны тэргүүнээр Л.Чинбатыг томилоод байсан юм. Монголын үндэсний бөхийн холбооноос “Их ЭЕ” ээлжит их хурлыг ирэх бямба гаригт хуралдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

By updown

10 thoughts on “Бөхийн өргөөнд үймээн тарьсан “Бөх”-чүүд”
  1. Х Баянмөнх одоо болимоор юмаа,,,юуунд тэгтэлээ шунаад байнаа,,,Няморжоо болиочээ юунд тэтэлээ хоргодоод байнаа МОНГОЛ БӨХӨӨ хүндэлдэг АРД ИРГЭДЭЭ ХҮНДЛЭЭД АЛЬ АЛЬ НЬ тэмцлээ зогсоож ,,МОНГОЛ БӨХИЙН ЖУДАГ,гүндүүгүй сайхан ааш ,амгалан төрхийг илэрхийлэгч бөхчүүдэдээ өргөөгөө үлдээж ХУВИЙН АТГАГ ,САНАА ААШ АВИРАА ТАТАЖ ард иргэдээ хүндлэн хүлцэл өчөөд холдоцгоо,,,үнэн мөнийг алсийн алсаас харж сууцгаа,,,үнэн зөв нь аяндаа тодроод тунараад тогтоно.

  2. НЯМДОРЖ БОЛИХ НЬ ЗӨВ БАЙХ. ГЭХДЭЭ ЖААХАН ЖУДАГТАЙ НУРУУТАЙ МОНГОЛ БӨХИЙГ ХӨГЖҮҮЛЭЭД ЯВЧИХ ХҮМҮҮС АЖИЛЛАВАЛ ЗҮГЭЭРДЭЭ. БАЙР САВАНД НЬ БОЛООД БУЛУУЦАЛДААД БАЙГАА ДҮР ЗУРАГ Л ХАРАГДААД БАЙХ ЮМДАА. ДОПИНГИЙН ТУХАЙД БОЛ АЛЬ СПОРТОД ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН БАЙХ ЁСТОЙ.

  3. Нямдорж одоо холд оо холд. Хугацаагүй ээлжгүй мөнхийн эзэн юм шиг яасан их даргын ажил хийв ээ. Зүгээр хийе бүтээе хөгжүүлийе гэж байгаа хүмүүст нь өгчих л дөө. Ноо той алдаатай буруутай булхайтай идэж уусан болхоороо л айгаад өгөхгүй байна уу даа. Шүүхийн шийдвэр биелүүлдэг албаны хүмүүс нь юун ч сүргүй ноомой юм билээ дээ. Шууд л эсэргүүцвэл хүч хэрэглээд орно биз дээ. Учирлахд л гуйгаад доошоо хараад зогсоод байдаг инээдтэй юм аа.

  4. Нямдорж одоо болимоор юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг. Одоо нас шүд чинь явлаа. Хэдэн жил шуналгүй, буян хийсэн шигээ тайван амьдарч болохгүй юу. ҮНдэсний бөхөө ариа өөр бодлогоор хөгжүүлмээр байна ш дээ гуйя.Чиний наад жалга довны үзэл чинь ариа дэндлээ

  5. Нямдорж нь байж байсан нь зүгээр байх.Ганболд Дуламсүрэн, Баянмөнх нарыг мэдэхгүй хэн байх билээ.Эд нарын гарт бөхийн өргөө очоод “Увс нуур” дэвжээ ч юм уу эсвэл “Хархираа” гэх хүнсний зах л болно ш дээ Яадагч байсан хуучнаасаа дээрдэхгүй л байх.Баянмөнх хэзээ ч сайн зүйл сэдэж байгаагүй.Дуламсүрэгийн тухайд одоо наад хэрүүл уруулаасаа холд гэж зөвлөмөөр байна.Чм зах зухаас нь хорыг нь амссан шүү дээ.Одоо боль.

  6. Баянмөнх явсан газар балагтай, Сүхбат суусан газар сүйрэлтэй.Ганболдын байгаа газар гайтай. Бөхдөө бишээ эдгээр хүмүүс бөөрөнхий байшинд шунаад байна. Хөрөнгөө нийлүүлээд өөр хоорондоо нэг бөөрөнхий байшин бариач. Спорт сургалтын төвийг хулгайлж аваад юу ч биш болгож сүйрүүлсэн нь багаджээ Баянмөнх Ганболд нар. МЧБХ хэрүүл хов, талцуулсан шуналын бирд Чинбат бүүр биш шүү. МҮБХ цааш нь аваад явах залуус намбайгаад байж л байгаа.

  7. Bayanaa avargiin zov . jorlond seldegiin muu iljgen halh Nyamdorj odoo zailah tsag chini bolson chi Mongol bohiig shinechleh talaar yu ch hiihgui baina .Bayanaa avarga chamas hed dahin iluu uhaantai boh .zail Nyamdorj gichii mini hurdal .

  8. Бөхийн өргөөг ямарч байсан Х.Баянмөнх А,Сүхбат,Дуламсүрэн Ганболд нарын хортой могойнуудад өгч болохгүй,Баянмөнх яасан шуналтай хулгайч вэ,Гачууртын амыг хурааж авах ёстой,хэдэн адуутай нь хол хөөх ёстой тэрмуу шуналын дэвийг

  9. Нийслэлийн шүүхийн шийдвэрийн газрын орлогч дарга ажлаа хийж яваа юм бол хийсэн шиг хиймээр юм. Нэг нүцгэн нөхрөөс айгаад л. Шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа юм бол цагдаа яагаад дэмжлэг үзүүлээд тэр нүцгэн нөхрийг саатуулдаггүй юм. Төрийн байж байгаа царай, Данзан Нямдорж нарын хаанчлалаа гэж…

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн