Дурлаад л дуулаад л явмаар хаврын улирал ирэхээр аяандаа л дуртай дуучдынхаа дууг тэдний намтартай холбон дураараа ургуулж бодоод суудаг над шиг олон хүн байдаг гэж найдан энэхүү бичвэрээ эхлүүллээ.

Өсвөр насандаа Геннисийн хэд хэдэн амжилтыг шинэчилж дэлхийн хэмжээний од болон гялалзах ямар байдгийг, тухайн үед юу мэдэрдэг болохыг Жастин Биберээс өөр олон хүн амьдралдаа мэдрээгүй биз.

Тухайн үед дөнгөж 16 настай байсан Жастины авьяас билиг, дуу хоолойны өнгө, биеэ авч явж байгаа байдал нь үеийнхээ охидын зүрх сэтгэлийг соронзон мэт татаж байлаа. Бөмбөр, гитар болон бүрээ, төгөлдөр хуурыг хүртэл бие даагаад сурчихсан гээд бодохоор нээрэн л өө сэвгүй төгс мэт санагддаг байсан сан. Харин томрох тусам тэр өөрчлөгдсөөр л.

Түүний найз охин нь хүүхэд шиг эгдүүтэй төрхтэй, долгиолсон хар үстэй, хацар нь түүний тодорхойлдгоор үргэлж үнсээд баймаар булцгар, мөн л багаасаа нэр алдарт хүрсэн Диснейн од, дуучин, жүжигчин Селена Гомез юм. Дөрвөн жилийн турш хоёр биенээрээ өөрсдийгөө чимж гайхалтай үерхэж байсан ч нэг л өдөр салж хайрын үлгэр гунигтай төгсөх шиг болж билээ. Энэ хугацаандаа хамтарсан уран бүтээл дээр нэг ч удаа ажиллаж байгаагүй нь сонин шүү.

mail Харин салсныхаа дараа тэд бие биедээ олон захиа бичсэн. Тэр нь дугтуйлж шууданд хийдэг бидний мэдэх уламжлалт захиа биш л дээ. Харин дууч шувуухайн хэлээрээ бие биедээ хэлэхийг хүссэнээ дуу болгон цацдаг нь надаас авхуулаад фэнүүдийг нь алмайруулж дөнгөнө.

heart Selena+Justin=Jelena Тэдний хайр дурлалын эхлэл Justin Beiber-ийн Baby дуун дээр гардаг шиг романтик эхэлсэн.

cool Justin өөрөө Boyfriend дуун дээрээ гардаг шигээ мөрөөдлийн найз залуу байсан.

broken heartХарин тэдний дурлал Селена Гомезын We Don’t Talk Anymore дуунд дээр гардаг шиг уналтад орж эхэлсэн.

angelХайр олон үе шаттай байдаг гэлцдэг. Хүнд хэцүү үе шат бүх хайранд тулгардаг. Тэр үеийг л давж чадаагүй болохоос тэдний хайр Селенагийн Feel me дуун дээр гардаг шиг “саяд нэг л тохиох хайр байсан” юм.

kiss Хайр бүхэнд тохиодог хамгийн хүнд үе шатыг тэр хоёр давж чадалгүй салж, хэн хэн нь өөр найз охин, залуутай болсон ч Селенагийн The Heart want what the wants дуун дээр гардаг шиг “Зүрх юу хүссэнээ л хүсдэг”. Жастинд зориулсан энэ дууныхаа клипэн дээр Селена камер луу харж байгаад их уйлдаг. Би буруу бодож, мэдэмхийрч байж ч болох юм. Гэхдээ Селенагийн нулимсыг хараад Jelena-гийн хайр бөхөөгүй юм байна гэж хувьдаа бат итгэсэн юм даг.

Гэвч Селена шиг сайхан бүсгүйг залуус яаж зүгээр байлгахав. Түүний шинэ найз залуу Вийкнд бас л Starboy дуун дээрх шигээ сайхан залуу хэдий ч Jelena-гийн хайртай харьцуулахад шохоорхол л гэсэн үг. Вийкнд Селена хоёр сүй тавилаа гэсэн гайхахааргүй дотно болж байхад Жастины Sorry дуу цацагдсан. Ингээд бодоход тэдний сүүлд хийсэн уран бүтээлүүд цөм юу мэдэрч байгаагийнх нь тусгал гэмээр.

Гэсэн ч Селенаг гомдоод зөвшөөрөхгүй шинжтэй хэсэг явсан. Бие биедээ хайртай ч гэсэн эвлэрч, нийлж чаддаггүй хүмүүс байх юм даа гэж бодогдон, би гэдэг хүн төрийн төлөө огтоно боож үхэхтэй адил байж билээ. Харин одоо тэнэг Иван шиг болсоор байгаа Жастиныг Селена хайрласаар л, одоо Jelena аз жаргалтай үерхэж байна.

Ер нь хаа хол байгаа одуудын амьдрал маньд ямар хамаа байна аа. Өмсөж ууж идэж хэрэглэдэг нь тэндээ л байдаг юм байгаа биз гэж бодох нэгэн ч байж магадгүй. Хэрэв тэгж бодоход хүрвэл, улирал нь таарч дээ гэж бодон хүлцээрэй.

Амьдралд хэтэрхий эрт хөл тавьсан Жастин бибер нийгэм цаг үеэсээ болж хохирсон хохирогчдын томоос том жишээ шиг санагддаг юм. Селенагийн хайр түүнийг нэг л өдөр буцаад хэвэндээ ороход нь нөлөөлөх байх.

Эх сурвалж: unuudur.mn

By updown

One thought on ““Хайртай залуу нь тэнэг Иван шиг болсон ч Селена шиг бүсгүйчүүд хайрласаар л байдаг””
  1. Justin Selena 2 үнэхээр хөөрхөн хосууд. Дуунуудаас нь илүү тэдний үерхэл тэднийг чимдэг юм шиг санагддаг

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн