Турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь эсрэгээрээ бие махбодид сөргөөр нөлөөлдөг болохыг нэгэн бялдаржуулах төвийн багш хэлж байсан юм. Түүний ажигласнаар  “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж бодож байгаа хүн жин хаядаггүй “бүдүүрдэг” байна. Жин хаялаа ч маш амархан таргалдаг аж. Хийж байгаа дасгалдаа сэтгэл хангалуун байх нь эрч хүч нэмдэг төдийгүй хурдан үр дүнд хүрдэг  гэнэ. Түүнчлэн гоё байх гэсэн хэт их шунал нь хүнийг улам царай алдуулдаг байна. Жингийн илүүдэлтэй хүмүүс энэ шуналаасаа бол хүссэн хоолоо идэж чаддаггүй, идлээ ч сэтгэл хангалуун иддэггүй нь стресс нэмж хүссэн хүсээгүй жин нэмж эхэлдэг байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн