Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?! – updown.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмдээд байгаа нь Д.Ариунболд захиралд хамаагүй юу?!

“Тавантолгой” ХК нь олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборложээ. Уг нь энэ асуудал 2017 оны наймдугаар сард сөхөгдөж байлаа.

Нэхэн сануулахад, Жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-ийн уурхайн удирдлага гэв гэнэт тушаал гаргаж, 2017 оны тавдугаар тавдугаар сарын 23-ны өдрөөс зургадугаар сарын 26-ныг хүртэл уурхайнхаа үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн байдаг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг дамнуулан ийм шийдвэр гаргасан нь ямар учиртайг олон нийт байтугай, тэндхийн уур­хайчид ч сайн ойлгоогүй гэдэг. Учир нь Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж таг чиг байсан юм.Гэвч удалгүй нэгэн ноцтой мэдээлэл олонд ил болов.

Хоёр компанийн лицензийн хил дээр байдаг мөргөцгийг “Тавантолгой” ХК нь олборложээ. “Тавантолгой” ХК ч гэж дээ, “Хуала Тянь Жин” гэдэг хятад компанид мөргөцгийг бүтэн сарын турш олборлох эрхийг олгосон байгаа юм.Зарим эх сурвалжийн мэдээллээр уг зөв­шөөрлийг хоёр талаасаа ол­го­сон. Харин Таван­толгой ХК-ийн талаас ухах шаардлагатай тул уурхайг нь зогсоосон гэж тайлбарлаж байсан юм.

Уурхайг гэнэт хаасан нэг сар гурав хоногийн хугацаанд тэр компани 260 мянган тонн нүүрс олборлосон. Үүнийг мөнгөн дүнгээр бодвол 18 980 000 /арван найман сая есөн зуун мянган/ ам.доллар болохыг эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.Харин энэ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаны дараа Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдэл гаргасан байдаг. 2017 оны наймдугаар сарын 30-нд гаргасан тэр мэдэгдэлдээ “…Нийтлэл нэртэй гүтгэлэг тараасан нэр бүхий сайтад хандаж алдаагаа залруулах, тайлбар хийх, уучлал гуйхыг удаа дараа шаардаж, түүнийгээ албан тоотоор ч илгээсэн.

Ихэнх сайт нь нийтлэлээ устгасан боловч, өнөөг болтол ямар нэгэн тайлбар хийлгүй, уучлал хүсээгүй хэвээр тул “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн нэр төрийг сэргээлгэх зорилгоор хуулийн байгууллагад хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Мөн уншигч олонд хандаж, Цанхийн Зүүн уурхайн урд хэсгийн “Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн тал­байтай хиллэж буй хэсэг, уурхайн ажиллагааны та­лаар шаардлагатай тайл­барыг хийх нь зүйтэй гэж үзлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрсээ Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу олборлодог. Компанийн байнгын дотоод хяналт, төрийн болон мэргэжлийн байгууллагын тогтмол шал­галтын дор үйл ажил­лагаагаа ил тод эрхэлдэг. Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огт­лолцдог гэдгийг тодотгоё. Хил залгаа орших тул, ” Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 13-ны байгуулж, компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд хамтран ажиллаж байгааг ч дурдах нь зөв юм.

Эцэст нь хэлэхэд, “Мөргөцгийн нүүрснээс луйвар хийсэн үү?” нийтлэл бол зохиомол, улс төрийн ашиг хонжоо эрэлхийлсэн, ичгүүр сонжуураа гээсэн захиалгат сэтгүүл зүйн үр бүтээл юм. Энэ бол гүжир гүтгэлэг” гэсэн байв. Тэгвэл хэдэн сарын өмнөх энэ мэдэгдэл нь худлаа болохыг нотлох баримтыг бид олж авсан юм. Ер нь бол “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшил бүхий талбайд нэвтэрч, хууль бусаар олборлолт хийдэг болоод удаж байгаа юм байна. Энэ байдалтай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх захирлууд тэмцдэг байжээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэд тус компанийн Гүйцэтгэх захирал байсан Я.Батсуурь 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 01/964 дугаар бүхий хүсэлтийг Тавантолгой ХК-д илгээж байжээ. Түүндээ “…”Тавантолгой” ХК манай компанийн MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлосон. Мөн тус компанийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайд хөрсний овоолго байршуулсан байна.

Манай ашиглалтын лицензтэй талбайг давж нүүрс олборлосны улмаас учирсан хохирол, хөрсний овоолго нүүлгэн шилжүүлэх зардлыг /нийт 197 тэрбум 975 сая төгрөг/ 141.681.735 ам.доллар/ төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье” гэжээ. Энэ хохирол өнөөг хүртэл төлөгдөөгүй гэсэн мэдээлэл байна. Тэр ч байтугай түүнээс хойш, өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талбайгаас хууль зөрчин нүүрс олборлосоор байгаа бололтой.

Д.Ариунболд захирлын 2017 оны наймдугаар сарын 30-нд мэдэгдэлдээ дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд №ЭТТ-2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2017 оны хоёрдугаар сарын 19-ний байгуулжээ. Гэхдээ эрхэм захирлын хэлээд байсан шиг …“компани хоорондын үйл ажиллагааг уялдуулах, харилцан хяналтын орчныг сайжруулах хүрээнд” бус, Тавантолгой ХК-ийн олборлосон нүүрс болон хөрсний хэмжээг хоёр талын холбогдох инженер техникийн ажилчид хэмжилт хийж тогтоон, акт үйлдэн баталгаажуулжээ.

Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн олборлолтод өртсөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайн нүүрсний хэмжээг баталгаажуулсан хамтарсан тайлан гаргажээ.

Уг тайланд “…Хоёр компанийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны есдүгээр сарын 25-6, 2016 оны наймдугаар сарын 12, 2016 оны араваннэгдүгээр сарын 9-11-ний хооронд гурван удаагийн хэмжилт, дээжлэлтийг хийсэн. “Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайгаас хойд хэсгээрээ 26.6 мянган тн, зүүн хэсгээрээ 233.4 мянган тн, баруун хэсгээрээ 8.2 мянган тн, нийт 268.3 мянган мн нүүрс олборлосон байна” гэжээ. Мөн Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах бай­цаагч Б.Батсайхан хяналт, шалгалтын танил­цуулгадаа энэ тухай мэдэгдсэн байна.

Ер нь “Тавантолгой” ХК нь өөрийн эзэмшлийн MV-287 тоот лицензийн талбайг хэтрүүлэн Эрдэнэс “Тавантолгой” ХК-ийн MV-011943, MV-016883 тоот лицензтэй талбайгаас нүүрс олборлосон үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсгийг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 7, 11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээх хуультай юм байна.

Түүнчлэн хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд “…Нэр дурдсан зарим сайтад бичиж нийтлээд байгаа шиг луйвар булхай манай компанид огт тохиолдоогүй гэдгийг удаа дараагийн шалгалт, түүний дүгнэлт, тайлан бэлхнээ нотолно. …Эцэст нь хэлэхэд, энэ бол гүжир гүтгэлэг” гээд байсан нь тухайн үед босч ирсэн мэдээллийг дарах, өөрийгөө энэ бүхнээс чө­лөө­лөх гэж бодит үнэ­нийг нуун дарагдуулсан байх магадлал өндөр байна.

Энгийнээр бодоход, “Тавантолгой” ХК олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дээрэмджээ. Гэтэл захирал Д.Ариунболд нь “…Тийм зүйл огт болоогүй” гэж мэдэгдэл хүртэл гаргаад мэлзэж суугаа нь анхаарал татаж байна. Уг нь Монголын ард түмний өмч, Монгол Улсын стратегийн орд Тавантолгойн нүүрсийг “чоно”-оос хамгаал гэж Д.Ариунболдыг томилсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн