Агаарын гимнастикч залуу  амиа алджээ

 “A Cirque du Soleil” буюу “Нарны цирк”-ийн АНУ-ын Флорида дахь циркийн тоглолтын үеэр агаарын гимнастикч өндрөөс унаж амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Агаарын гимнастикч 38 настай Ян Арно өнгөрсөн бямба гаригт агаарын үзүүлбэр үзүүлж байгаад өндрөөс унажээ.

Тэрээр энэхүү харамсалтай явдлын дараа гаргасан мэдэгдэлдээ “Энэхүү гэнэтийн, золгүй явдал “Нарны цирк”-ийн гэр бүлд нөхөж баршгүй гарз тохиолоо” гэжээ. Агаарын гимнастикчийн үхэл золгүй тохиолдол байсан эсэхийг шалгахаар мөрдөгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Ян Арно “Нарны цирк”-т 15 жил ажилласан байжээ. “Нарны цирк”-ийн жүжигчин тоглолтын үеэр амиа алдсан анхны тохиолдол энэ биш гэнэ. 2013 онд Лас Вегас дахь нэгэн тоглолтын үеэр нэгэн жүжигчин мөн л өндрөөс унаж амь насаа алдсан ажээ.

One thought on “ Агаарын гимнастикч залуу  амиа алджээ

  1. zochin 2018-03-20 09:13 at 09:13

    үхчээд байхад юун мэдэгдэл хийлгээд байнаа сэтгүүлчээ чи наад хүнээрээ

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн