Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд гол дүр бүтээжээ

Усан спортын шигшээ багийн тамирчин Б.Билгүйтэй тун удахгүй БНСУ-д нээлтээ хийх J&B продакшны бүтээл “Хар бороо” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Уг киноны нээлт нөгөөдөр буюу /2018.03.21/- нд болох аж. Олон улсад амжилттай яваа цөөхөн эрэгтэй моделийн нэг болох Б.Билгүйтэй билээ. Тэрбээр Тайландын өрсөлдөөнөөр дүүрэн загварын ертөнцөд өндөрт цойлж яваа цорын ганц Монгол залуу.

Тэрбээр уг кинонд Чингүүн хэмээх монгол залуугийн дүрд тоглосон аж. Киноны үйл явдлаас товчхон дурдахад монгол залуус гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа тухай гарах юм байна. Б.Билгүйтэй “Миний хувьд анх удаагаа кинонд дүр бүтээсэн. Энэ кино бүхэлдээ намайг сорьсон гайхалтай төсөл байлаа. Сурах юм мэдээж их, амаргүй байсан. Хэдий жүжигчний анхны алхам боловч камертай ажиллаж сурсан маань тус дэм болсон.

Цаашдаа тус компанитай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Мөн бусад монгол жүжигчидтэй ч хамтраад явах байх” гэжээ. Тэрбээр 2010 оноос өнөөг хүртэл загвар өмсөгчөөр ажиллаж буй юм. Энэ хугацаанд Тайланд болон Азид моделиор ажилласны дотор BMW, Toyota, Yamaha зэрэг олон томоохон брэндтэй хамтарч байжээ.

145304 Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд гол дүр бүтээжээ

145305 Загвар өмсөгч Б.Билгүйтэй Солонгос кинонд гол дүр бүтээжээ

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.